С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
Цөмийн энергийн газар мэдэгдэл гаргалаа
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газарт нийт 16 аж ахуйн нэгжийн 85 цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Үүнээс хайгуулын 83, ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл байдаг бөгөөд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийн талаар олон нийтэд бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзжээ.
Дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын газраас холбогдох аж ахуйн нэгжүүдэд олгож, улмаар 2009 онд Цөмийн энергийн тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан ураны хүдэржилттэй, нөөц нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр Ашигт малтмалын газраас тус агентлагт шилжиж ирсэн. Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд нь Улааны полиметалл буюу холимог металлын ордыг агуулдаг.
Улааны холимог металлын ордын хэмжээнд эвшил /нэгдэл/ байдлаар ураны хүдэржилттэй, нөөц нь тогтоогдсон ураны хүдрийн биетүүдийг нь уулын цул байдлаар хамгаалалтад авч, Цөмийн энергийн газраас хяналт тавьж ажиллаж байгаа болно.
Одоогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт ураны олборлолт, боловсруулалтын ажил хийгдээгүй болохыг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
“Цөмийн энергийн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.6.2-т ”тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах”-аар заасны дагуу Ашигт малтмалын газраас олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөлд үндэслэн дээрх тайлбайнуудад зөвхөн хар тугалга, цайрын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулж байгаа болно.

|
Аж ахуйн нэгж |
Тусгай зөвшөөрлийн дугаар |
Байршил |
Талбайн хэмжээ, га |
Олгосон огноо |
||
|
Аймаг |
Сум |
|||||
|
Аж ахуйн нэгж |
Тусгай зөвшөөрлийн дугаар |
Байршил |
Талбайн хэмжээ, га |
Олгосон огноо |
||
|
Аймаг |
Сум |
|||||
0 Сэтгэгдэл