Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Уул уурхайн түр хороо байгуулах асуудал УИХ-аар дэмжигдлээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Уул уурхайн түр хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Энэ түр хороог байгуулахаар 26 гишүүн гарын үзэг зуржээ. Гэхдээ түр хорооны бүрэлдэхүүн Байнгын хорооны гишүүдээс илүү байх ёсгүй гэдэг үүднээс 18 хүн гарын үсэн зурсан аж. Энэ асуудлыг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуусангүй. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Монгол орон эзгүйдэж байна. Хаана ямар компани ямар ашигт малтмал ухаж байгааг мэргэжлийн байгууллагууд мэдэхгүй байна. Энэ асуудлыг хэлэлцэх гэхэд УИХ-ын гишүүд танхимаас гараад явчихлаа. Энэ уул уурхайтай холбоотой гишүүд хэмээн шүүмжлэв.
Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн үгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өлгөн авч, “Би энэ түр хороог байгуулахыг эсэргүүцээгүй. Гэхдээ төрийн нэрээр хөдөлмөр хийж байгаа хүмүүсээ хааж боох хэрэг байна уу. Үнэхээр ажил хийх гэж байгаа бол Эдийн засгийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаад ажиллаж болно шүү дээ” хэмээн хариу барив.
Харин хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “УИХ-ын тогтоолоор хэн нэгнийг хавчих гээгүй. Хамгийн гол нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг зорьж байгаа юм” гэсэн тайлбар өгөв. Ингээд энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураахад гишүүдийн олонх нь дэмжиж анхны хэлэлцүүлгийг хийхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Уул уурхайн түр хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Энэ түр хороог байгуулахаар 26 гишүүн гарын үзэг зуржээ. Гэхдээ түр хорооны бүрэлдэхүүн Байнгын хорооны гишүүдээс илүү байх ёсгүй гэдэг үүднээс 18 хүн гарын үсэн зурсан аж. Энэ асуудлыг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуусангүй. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Монгол орон эзгүйдэж байна. Хаана ямар компани ямар ашигт малтмал ухаж байгааг мэргэжлийн байгууллагууд мэдэхгүй байна. Энэ асуудлыг хэлэлцэх гэхэд УИХ-ын гишүүд танхимаас гараад явчихлаа. Энэ уул уурхайтай холбоотой гишүүд хэмээн шүүмжлэв. Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн үгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өлгөн авч, “Би энэ түр хороог байгуулахыг эсэргүүцээгүй. Гэхдээ төрийн нэрээр хөдөлмөр хийж байгаа хүмүүсээ хааж боох хэрэг байна уу. Үнэхээр ажил хийх гэж байгаа бол Эдийн засгийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаад ажиллаж болно шүү дээ” хэмээн хариу барив.
Харин хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “УИХ-ын тогтоолоор хэн нэгнийг хавчих гээгүй. Хамгийн гол нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг зорьж байгаа юм” гэсэн тайлбар өгөв. Ингээд энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураахад гишүүдийн олонх нь дэмжиж анхны хэлэлцүүлгийг хийхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























