Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хууль санаачлагч татан авлаа
Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хууль санаачлагч нь татан авснаар хэлэлцэх боломжгүй боллоо. Эл хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр хуулийг төсөл гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, А.Тлейхан нар эл хуулийн төсөл түүхий байгааг хэлсэн юм. Тодруулбал, эл хуулийн төслийн 8 дугаар зүйлд нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн далд эздийн эрх ашгийг хамгаалсан, сэтгүүлчдийн эрх ашгийг төдийлэн хангаагүй байна гэдэг шүүмжлэлийг хэлж байв. Харин эл хуулийн төслийн ажлын хэсгийнхэн харин ч далд эздэд хариуцлага тооцохоор тусгасан. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэл нэвтрүүлэгт хөрөнгө оруулагч, эзэд оролцохгүй байхыг тусгасан. Энэ мэтээр маш олон зүйлийг өөрчилсөн хэмээн мэдэгдсэн. Тэрчлэн Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, “Энэ хуулийг хэлэлцэн батлах хэрэгтэй. Энэ хуульгүйгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд урагшаа явж, хөгжихгүй” хэмээн тайлбарлаж байсан. Гэсэн ч хуулийн төсөлтэй холбоотой шүүмжлэл өрнөж байх үед хууль санаачлагчийн зүгээс хуулийн төслийг татан авч байгаа бичгийг УИХ-ын даргад ирүүлэв. УИХ-ын дэгийн тухай хуулиар хэлэлцэж байгаа хуулийн төслийг хууль санаачлагч нь хуулийн төслийг татан авахаа мэдэгдсэн тохиолдолд хэлэлцэх боломжгүй болдог юм байна.

0 Сэтгэгдэл