Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Дундговийн ИТХ дөрөвдэх удаагаа хуралдаж дахин санал тэнцжээ
Дундговь аймгийн ИТХ Засаг даргаа сонгохоор дөрөвдэх удаагаа хуралджээ. Хуралдаанаар тус аймаг мөн л Засаг даргатай болж чадаагүй аж. Учир нь, Засаг даргад МАН-аас нэр дэвшсэн С.Сүхбаатар, АН-аас нэр дэвшсэн С.Од-Эрдэнэ нар 50:50 хувийн санал буюу тус бүртээ 17 төлөөлөгчийн санал авсан байна. Өмнө нь тус аймгийн ИТХ гурван удаа хуралдаж, эхний хоёр нь хууль бусаар хуралдсан байна гэдэг шалтгаанаар Ерөнхий сайд буцаагаад байсан бол гурав дахь удаагийн хурлаар дээрх хоёр нэр дэвшигч мөн л тэнцүү санал авч, гацаанд ороод байсан юм. Харин дөрөвдэх удаагийн хурлаар дахин тэнцсэн болохоор тав дахь удаагаа хуралдах уу, эсвэл тохиролцох уу гэдэг замыг сонгох л үлдлээ. Тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Наранхүүгийн хувьд, аль болох хамтарч ажиллахыг хүсчээ. Гэхдээ түүний үгнээс АН-д Засгаа өгөөд хамтрахыг хүссэн ч олонхи нь хүлээн зөвшөөрөөгүй аж.
0 Сэтгэгдэл
























