Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр НҮБ-ын суурин төлөөлөлөгч хатагтай Сэзин Синаноглуг хүлээн авч уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Цаг зав гарган хүлээн авсанд хатагтай талархлаа илэрхийлээд ойрын дөрвөн жилд НҮБ-аас Монголд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулахдаа тогтвортой эдийн засгийн хөгжил, засаглал хүний эрх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, байгаль орчин, гамшгаас урьдчилан сэргийлэх гэсэн дөрвөн үндсэн зорилтод үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний тэргүүлсэн Засгийн газрын манлайлал чухал гэж тэрбээр ярилаа.
НҮБ-ын гол дөрвөн чиглэл Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилтуудтай нийцэж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Хийхээр төлөвлөсөн болоод хийж хэрэгжүүлж эхлүүлсэн ажлууд олон байгаа. Мянганы хөгжлийн зорилтыг лоозон биш тодорхой ажил болгоход хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэлээд энэ онд хийхээр төлөвлөсөн зарим ажлуудаа танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр НҮБ-ын суурин төлөөлөлөгч хатагтай Сэзин Синаноглуг хүлээн авч уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.Цаг зав гарган хүлээн авсанд хатагтай талархлаа илэрхийлээд ойрын дөрвөн жилд НҮБ-аас Монголд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулахдаа тогтвортой эдийн засгийн хөгжил, засаглал хүний эрх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, байгаль орчин, гамшгаас урьдчилан сэргийлэх гэсэн дөрвөн үндсэн зорилтод үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний тэргүүлсэн Засгийн газрын манлайлал чухал гэж тэрбээр ярилаа.

0 Сэтгэгдэл