БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Чалко” “Эрдэнэс Таван Толгой”-той байгуулсан гэрээгээ өөрчлөхгүй гэжээ
Хятадын Хөнгөн цагааны корпорац буюу “Чалко” компани “Эрдэнэс Таван Толгой”-г гэрээгээ хүндэтгэхийг шаарджээ. Чалкогийн “Bloomberg”-т мэдэгдсэнээр бол “Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус компанийн худалдааны менежерүүд Монголын албаны хүмүүстэй уулзаж, үнэ, тээвэртэй холбоотой асуудлаар хэлэлцэж ярилцсан учраас одоо гэрээний суурь нөхцөл өөрчлөгдөх ёсгүй” гэсэн байна.
“Эрдэнэс Таван Толгой” компани “Чалко”-той 2011 оны долдугаар сард байгуулсан гэрээнийхээ нөхцлийг өөрчилж, нүүрснийхээ үнийг нэмэгдүүлэн, тээвэрлэлтээ бууруулах хүсэлтэй байгааг компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь мэдэгдсэн. Тус компани энэ сарын 11-нээс эхлэн Чалко тэргүүтэй худалдан авагчдадаа нүүрс экспортлохоо зогсоосон юм. Учир нь, Эрдэнэс Таван Толгой логистикийн үйлчилгээ үзүүлэгч Алтанговьд мөнгөө ч төлж чадахгүйд хүрсэн. Тэд одоогийн байдлаар таван тэрбум төгрөг буюу 3,6 сая ам.долларын төлбөрөө төлөөгүй учир Алтанговь тээвэр хийхээ зогсоосон байна. Тиймээс өрөө төлж, дэд бүтэц байгуулах хөрөнгө санхүүтэй болохын тулд Засгийн газраас 500 сая ам.долларын зээл хүсчихээд байгааг компанийн захирал мэдэгдсэн юм. Гэвч Чалкогийн зүгээс гэрээг өөрчлөх ёсгүй, өмнөх гэрээ хэлцлээ хатуу чанд мөрдөнө гэдэгт итгэж байна хэмээн “Bloomberg”-т илгээсэн и-мэйлдээ мэдэгджээ.
iim gereeg mongoliin talaas hen hiisen yum be
Хятадын Хөнгөн цагааны корпорац буюу “Чалко” компани “Эрдэнэс Таван Толгой”-г гэрээгээ хүндэтгэхийг шаарджээ. Чалкогийн “Bloomberg”-т мэдэгдсэнээр бол “Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус компанийн худалдааны менежерүүд Монголын албаны хүмүүстэй уулзаж, үнэ, тээвэртэй холбоотой асуудлаар хэлэлцэж ярилцсан учраас одоо гэрээний суурь нөхцөл өөрчлөгдөх ёсгүй” гэсэн байна.“Эрдэнэс Таван Толгой” компани “Чалко”-той 2011 оны долдугаар сард байгуулсан гэрээнийхээ нөхцлийг өөрчилж, нүүрснийхээ үнийг нэмэгдүүлэн, тээвэрлэлтээ бууруулах хүсэлтэй байгааг компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь мэдэгдсэн. Тус компани энэ сарын 11-нээс эхлэн Чалко тэргүүтэй худалдан авагчдадаа нүүрс экспортлохоо зогсоосон юм. Учир нь, Эрдэнэс Таван Толгой логистикийн үйлчилгээ үзүүлэгч Алтанговьд мөнгөө ч төлж чадахгүйд хүрсэн. Тэд одоогийн байдлаар таван тэрбум төгрөг буюу 3,6 сая ам.долларын төлбөрөө төлөөгүй учир Алтанговь тээвэр хийхээ зогсоосон байна. Тиймээс өрөө төлж, дэд бүтэц байгуулах хөрөнгө санхүүтэй болохын тулд Засгийн газраас 500 сая ам.долларын зээл хүсчихээд байгааг компанийн захирал мэдэгдсэн юм. Гэвч Чалкогийн зүгээс гэрээг өөрчлөх ёсгүй, өмнөх гэрээ хэлцлээ хатуу чанд мөрдөнө гэдэгт итгэж байна хэмээн “Bloomberg”-т илгээсэн и-мэйлдээ мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.01.30
























