Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чавесийг эх орондоо ирнэ гэдгийг дүү нь няцаалаа

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийг  Кубээс удахгүй эх орондоо ирнэ гэдгийг түүний дүү  тун няцаалаа. “Ерөнхийлөгчийг ойрын өдрүүдэд эх орондоо эргэн ирнэ гэж америкийн мэдээллийн хэрэгслүүдээр ярьж байгааг Арханес Чавес няцаалаа” гэж венесуэлийн ерөнхийлөгчийн дүүгийн удирддаг үндэсний эрчим хүчний   корпорацийн сайтад бичсэн байна. Арханис Чавес “Төрийн тэргүүний эргэн ирэх эсэхийг түүнийг эмчилж байгаа эмч нар мэднэ” гэж тэмдэглэжээ. Үүнтэй зэрэгцээд Венесуэлийн Гадаад хэргийн сайд Элиас Хаука ерөнхийлөгчийн бие мэс заслын дараа гайгүй болж байгаа, бүр хошигнож байгаа хэмээн мэдэгджээ. Уго Чавес ерөнхийлөгчийн тангаргаа нэгдүгээр сарын 10-нд өргөх байсан ч эрүүл  мэндийн байдлаас болж хойшлуулаад байгаа юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан