Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Башар Асад ялахын тулд Дамаскийг ч золионд гаргахад бэлэн гэнэ

Сирийн ерөнхийлөгч Башар Асад сөрөг хүчний эсрэг ямар ч хатуу аргаар тэмцэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдлээ. Тэрээр босогчдыг дарахын тулд нийслэл Дамаскийг ч газрын хөрснөөс арчихад бэлэн байна гэсэн байна.
Асадын энэ үгийг арабын Asharq Alawsat сонин дамжуулжээ. Харин НҮБ болон Арабын орнуудын лигийн Сири дэх тусгай төлөөлөгч Лахдар Брахим ерөнхийлөгч Башар Асадыг төрийн тэргүүний суудлаас сайн дураараа огцорч зэвсгээ хураалгахыг уриалсан байна. Дипломат засгийн газрын цэрэг, босогчдын хооронд болж байгаа тулааны явцад нийслэл Дамаск устаж мэдэхээр байна гэхэд харин Асад хариуд нь Дамаск нэг их хайран биш гэжээ.
2011 оны гуравдугаар сараас ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах шаардлага тавьж эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн иргэний дайн болж өргөжин энэ хугацаанд 60 гаруй мянган хүний амь үрэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан