Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Африкийн цахиур хөндий Кенид сүндэрлэнэ
Африкийн цахиур хөндийг Кенид сүндэрлүүлэхээр эрх баригчид нь шийдээд байна. Конза Технологийн хот нэртэй энэ орчин үеийн хотыг барьж байгуулахын тулд 14,5 тэрбум ам.доллар зарцуулах ажээ. 20 жилийн дараа гэхэд хот нийслэл Найробигоос 60 километрийн цаана бодитоор бий болох юм байна. Африкийн цахиур хөндий болох зорилготой Конза хотод 2015 он гэхэд мэдээллийн технологийн 20 мянган ажлын байр бий болох бөгөөд 2030 он гэхэд бүр 200 мянгаас ч давах гэнэ. Байнга л байр суурь нь зөрчилдөж байдаг Кенийн улс төрийн намууд энэ төсөл дээр харин санаа нэгтэй, хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Хотыг байгуулснаар зөвхөн ажлын байр ч биш, маш олон давуу талууд гарч ирнэ гэж эрх баригчид харж байгаа юм. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтаас гадна Кенийн залуу үеийнхэнд асар өндөр боломж гарч ирэх юм. Энд зөвхөн мэдээллийн технологийн үйлдвэр үйлчилгээ төвлөрөөд зогсохгүй мэдээж хүн оршин суух хорооллууд, сургууль, эмнэлэг, зочид буудал гээд бүхий л үйлчилгээ цогцлох ажээ.
Африкийн цахиур хөндийг Кенид сүндэрлүүлэхээр эрх баригчид нь шийдээд байна. Конза Технологийн хот нэртэй энэ орчин үеийн хотыг барьж байгуулахын тулд 14,5 тэрбум ам.доллар зарцуулах ажээ. 20 жилийн дараа гэхэд хот нийслэл Найробигоос 60 километрийн цаана бодитоор бий болох юм байна. Африкийн цахиур хөндий болох зорилготой Конза хотод 2015 он гэхэд мэдээллийн технологийн 20 мянган ажлын байр бий болох бөгөөд 2030 он гэхэд бүр 200 мянгаас ч давах гэнэ. Байнга л байр суурь нь зөрчилдөж байдаг Кенийн улс төрийн намууд энэ төсөл дээр харин санаа нэгтэй, хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Хотыг байгуулснаар зөвхөн ажлын байр ч биш, маш олон давуу талууд гарч ирнэ гэж эрх баригчид харж байгаа юм. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтаас гадна Кенийн залуу үеийнхэнд асар өндөр боломж гарч ирэх юм. Энд зөвхөн мэдээллийн технологийн үйлдвэр үйлчилгээ төвлөрөөд зогсохгүй мэдээж хүн оршин суух хорооллууд, сургууль, эмнэлэг, зочид буудал гээд бүхий л үйлчилгээ цогцлох ажээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















