Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Төсвийн байнгын хорооны төлөөлөгчид Үндэсний Ассамблейн туршлага судлав
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-18-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Төсвийн шинжилгээний албаны ажилтай танилцаж, туршлага судлаад иржээ.
Тэрбээр энэ үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ли Бюунг Сүк, Үндэсний Ассамблейн Төсвийн байнгын хорооны дарга Чо Вон Жин, Төсвийн бодлогын албаны дарга Жү Юунг Жин нартай уулзаж, хоёр орны парламент хоорондын болон Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн Төсвийн бодлогын алба нь 2003онд байгуулагдсан, 125 албан хаагчтай, бие даасан, хараат бус, ил тод байдал, мэргэжлийн гэсэн үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тус алба нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг хууль эрх зүйд хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт гаргаж, парламентын гишүүдэд мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө үзүүлдэг бөгөөд Засгийн газрын төсвийн гүйцэтгэлд хяналт тавьдаг аж.
Үндэсний Ассамблейн дэд дарга Ли Бюунг Сүк уулзалтын үеэр төсвийн шинжилгээний шинэ албыг байгуулахад мэргэжлийн боловсон хүчин чухал шаардлагатай байдаг тул БНСУ-д мэргэжилтнүүдээ бэлтгэх, харилцан туршлага солилцох нь чухал ач холбогдолтойг дурдаад төсвийн шинжилгээний албыг шинээр байгуулахад бүх талын туслалцаа үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний Ассамблейн нэгдсэн чуулганы тэнхим, Төсвийн байнгын хорооны ажлын алба, Төсвийн шинжилгээний ажлын алба, Үндэсний Ассамблейн номын сан зэрэг газруудтай танилцсан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл