Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өргөдлийн байнгын хороо дүрмээ баталлаа
УИХ-ын бүтцийн шинэ байгууллага болох Өргөдлийн байнгын хорооны анхны хуралдаанаа хийж, “Өргөдлийн байнгын хорооны дүрэм батлах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
Хорооны анхны хуралдаандр тус хороо байгуулагдсанаас хойш 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, УИХ-д иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэж ирсэн байдалтай гишүүдийг танилцуулсны дараа хорооны үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд ажлаа ямар зарчмаар хэрхэн явуулах, ажлын албыг хэрхэн бүрдүүлэх, төсөв мөнгөний асуудлыг ямар байдлаар шийдвэрлэх талаар гишүүд дор бүртээ санал бодлоо хэллээ. Энэ үеэр гишүүдийн зүгээс УИХ-ын бүрэн эрхэд хамаарах эсэхээс үл шалтгаалан УИХ-ын хаягаар ирсэн өргөдөл бүрийг хүлээн авч хариу өгөх, УИХ-ын бүрэн эрхэд хамаарахгүй хувийн асуудлаар хандсан иргэний өргөдлийг холбогдох газруудад нь шилжүүлэхдээ тухайн иргэнд тайлбар, зөвлөгөө өгөх, асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар өргөдөл шилжүүлсэн газартайгаа эргэх холбоо тогтоож ажиллах, иргэдийн өргөдөл гомдпыг судлан шинжилсний үндсэн дээр УИХ-аас баталсан хууль тогтоомжийн биелэлт болон Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих талаар олон санал гарсан юм.
Хуралдааны эцэст тус байнгын хорооны дүрмийн төслийг баталж, түүний үйл ажиллагаатай холбогдох хууль болон бусад хууль тогтоомж дээр тусгайлан ажиллах ажлын хэсгийг С.Ганбаатар гишүүнээр ахлуулан байгуулсан юм.
УИХ-ын бүтцийн шинэ байгууллага болох Өргөдлийн байнгын хорооны анхны хуралдаанаа хийж, “Өргөдлийн байнгын хорооны дүрэм батлах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.Хорооны анхны хуралдаандр тус хороо байгуулагдсанаас хойш 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, УИХ-д иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэж ирсэн байдалтай гишүүдийг танилцуулсны дараа хорооны үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд ажлаа ямар зарчмаар хэрхэн явуулах, ажлын албыг хэрхэн бүрдүүлэх, төсөв мөнгөний асуудлыг ямар байдлаар шийдвэрлэх талаар гишүүд дор бүртээ санал бодлоо хэллээ. Энэ үеэр гишүүдийн зүгээс УИХ-ын бүрэн эрхэд хамаарах эсэхээс үл шалтгаалан УИХ-ын хаягаар ирсэн өргөдөл бүрийг хүлээн авч хариу өгөх, УИХ-ын бүрэн эрхэд хамаарахгүй хувийн асуудлаар хандсан иргэний өргөдлийг холбогдох газруудад нь шилжүүлэхдээ тухайн иргэнд тайлбар, зөвлөгөө өгөх, асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар өргөдөл шилжүүлсэн газартайгаа эргэх холбоо тогтоож ажиллах, иргэдийн өргөдөл гомдпыг судлан шинжилсний үндсэн дээр УИХ-аас баталсан хууль тогтоомжийн биелэлт болон Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих талаар олон санал гарсан юм.
Хуралдааны эцэст тус байнгын хорооны дүрмийн төслийг баталж, түүний үйл ажиллагаатай холбогдох хууль болон бусад хууль тогтоомж дээр тусгайлан ажиллах ажлын хэсгийг С.Ганбаатар гишүүнээр ахлуулан байгуулсан юм.
0 Сэтгэгдэл
























