96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Одод чуулсан тангаргийн ёслол
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хэдий улаан хивсний ёслол биш ч гэлээ Америкийн одод Цагаан ордонд хуран чууллаа. Оддын цувааг дуучин Бионсе, рэппэр Жэй Зигийн гэр бүл тэргүүлэн хүндэтгэлийн тайзнаа гарч ирсэн бол тэдний араас дуучин Келли Кларксон, жүжигчин Эва Лонгория, Кэти Перри гээд Б.Обамагийн үнэнч дэмжигчид ирсэн юм.

Хоолойны чадлаараа гайхагддаг дуучин Бионсед АНУ-ын Төрийн дууллыг дуулах хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүрэг оногдсон юм. Бүх ард түмэнд шууд дамжуулах, тэр тусмаа Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэн дуулах энэ асар хариуцлагатай тоглолтод дуучин бүсгүй маш хичээнгүй бэлтгэж байгаагаа өмнө нь Твиттерээрээ харуулж байсан юм. “Одод гялалзсан далбаа” хэмээх түүхт төрийн дууллыхаа оргил цэг болох дээд өнгийг маш сайхан гаргаж чадлаа хэмээн америкчууд Бионсегийн дуулсан хувилбарт сэтгэл хангалуун байна. Түүний дараа дуучин Келли Кларксон америкчуудын эх оронч үзлийг сэтгэлийг хөдөлгөсөн “My Country "Tis Of Thee” хэмээх алдарт дууг дуулсан юм.

Дуучин Келли Кларксон Б.Обамагийн төлөө хоёр удаа саналаа өгсөн дэмжигч нь бол Бионсегийн хувьд зөвхөн өөрөө саналаа өгөөд зогсохгүй бусдыг уриалдаг, Б.Обамаг бахархан шүтэгчдийн нэг юм.

Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон сонгуулийн өмнө Б.Обамад хандан ил захидал илгээхдээ “Та бол миний охин, миний зээ дүүд хүн хэрвээ хүсвэл юунд ч хүрч, хэн болж чаддагийг мэдрүүлэх урам зориг хайрласан удирдагч” хэмээн бичиж байсан юм.

Тангараг өргөх ёслолын үеэр Бионсе, Келли Кларксон хоёр дуулсан бол үдэш нь болдог хүндэтгэлийн цэнгүүд Стиви Уондер, Алиша Кис, Ашер, Крис Корнелл, Жэми Фокс, Женнифер Хадсон зэрэг алдартнууд оролцсон юм.
Эдгээр алдартай одод Б.Обама сонгуульд ялахад багагүй хүчин зүтгэлээ оруулсан юм. Брюс Спрингстин, Скарлетт Иоханссон, Кэти Перри зэрэг одод Ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэр олон нийтийг уриалан дуудаж, Б.Обамагийн сонгогчдын тоог нэмэхэд хувь нэмрээ оруулсан билээ.

Эва Лонгория Вашингтоны төв цэг дээр зогсч, өөртөө аз хүслээ.

Кэти Перри найз залуу Жон Мэйерийн хамт

Тэргүүн хатагтай охидуудтайгаа Бионсед баяр хүргэв.

Бионсе бэлтгэлээ хийж байхдаа

0 Сэтгэгдэл