Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өргөдлийн байнгын хороо анхны хурлаа хийнэ
Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан болно. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийднэ. Энэ байнгын хорооны хуралдаан 8.30 цагт А танхимд эхэлнэ.
Харин парламентын бүтцээр бий болсон Өргөдлийн байнгын хороо өнөөдөр анхны хурлаа хийж Байнгын хорооныхоо дүрмийг батлах аж. Тус байнгын хорооны хуралдаан 11 цагт Төрийн ордны Б танхимд болох юм.
Үдээс хойш буюу 14:00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд болох юм. Эл байнгын хороогоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Газрын тухай багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан болно. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийднэ. Энэ байнгын хорооны хуралдаан 8.30 цагт А танхимд эхэлнэ. Харин парламентын бүтцээр бий болсон Өргөдлийн байнгын хороо өнөөдөр анхны хурлаа хийж Байнгын хорооныхоо дүрмийг батлах аж. Тус байнгын хорооны хуралдаан 11 цагт Төрийн ордны Б танхимд болох юм.

0 Сэтгэгдэл