Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гитлерийн германы цэрэг байсан эр нөхөн төлбөр шаардлаа

Гитлерийн германы верхматын цэрэг явсан, 89 настай эр Герхард Менцель дэлхийн хоёрдугаар дайны үед Английн тусгай алба түүнийг тагнуулын хэмээн сэрдэж байцаасных нь  төлөө Их британи улсаас нөхөн төлбөр шаардаж шүүхэд хандсан байна.

Түүнийг  1946 онд Гамбург хотоос баривчилж  британийн хяналтад байсан Бад-Нендорф хотын шоронд аваачсан гэнэ. Тэнд британийн тагнуулын ажилтнууд түүнийг коммунист, тагнуул гэж хардан 16 хоногийн туршид яг л гестапо шиг тарчлаан тамласан гэж өвгөн хэлжээ.

Хэвлэлд бичсэнээр бол 1945-1947 онд британийн тусгай алба СС-ийн цэрэг офицер, гитлерийн хамсаатнууд, коммунистуудыг байцааж байж. Бад-Нендорфын шоронд 400 гаруй хоригдол байсны 44 нь эмэгтэй байжээ. Тэдэнтэй хэтэрхий харгис хандаж байцааж байснаас зарим нь бүр амиа хорлодог, зарим нь ч эрүү шүүлт даалгүй нас барж байжээ.

2012 оны намар немцийн сэтгүүлчид дайны дараах үеийн герман цэргүүдийн хувь заяатай холбоотой олон нууц баримтыг нийтэд дэлгэсэн юм.

0 Сэтгэгдэл
Яадаг гар вэ, өөрсдөө өчнөөн мянган хүнийг тамлаж байсан байж
Хамгийн их уншсан