1. Үд дундаас хэдхэн минутын өмнө индэр дээр АНУ-ын дээд шүүхийн тэргүүн Жон Робертс гарч ирлээ. Тэрээр Барак Обамагаас гараа Библи судар дээр тавьж Үндсэн хуулийн хоёр дахь заалтыг даган уншихыг хүслээ.
2. Өглөөгүүр Барак Обама Цагаан ордны өмнөхөн байдаг “Ерөнхийлөгч нарын сүм” гэж нэрийддэг гэгээн Ионнын сүмд очсон байна. 1816 онд анх АНУ-ын төрийн тэргүүн тангараг өргөхдөө энд очиж байжээ. Өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама энд байнга очоод байдаггүй ч өчигдөр эндээс гармагцаа л жирийн амьдралдаа эргэн орсон гэж болно. Түүнийг сэтгүүлчид дагалдаж, утсаар мэдээгээ дамжуулж байсан юм.
3. Янз бүрийн мэдээгээр хотын төвд 500-800 мянган хүн Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсохоор цугларсан байна. Тангараг өргөсний дараа Ерөнхийлөгч Барак Обама, дэд ерөнхийлөгч нар цэргийн ёслолын жагсаалд оролцлоо. Энэ жагсаал гурван цаг гаруй үргэлжилсэн байна. Орой нь Обама гэргий Мишелийн хамт тангараг өргөсний хүлээн авалт цэнгүүн зохион байгуулсан. Америкийн чихрийн нэртэй үйлдвэрлэгч Дафф Голдман 200 хүнд хүрэлцэхээр 25 кг бялуу хийжээ
4. Энэ удаа Барак Обама хоёр ч Библид тангараг өргөсөн. Нэг нь 1861 онд Авраам Линкольн тангараг өргөж байсан судар бол нөгөө нь өнөөдөр ойг нь тэмдэглэж байгаа арьсны үзлийн эсрэг тэмцэгч Мартин Лютер Кингийн хэрэглэж байсан Библи гэнэ.
5. Тангараг өргөх ёслолд оролцохоор ирсэн хүмүүс
6. Дөрвөн жилийн өмнө Барак Обама Ерөнхийлөгчийн тангаргийг хоёр удаа өргөсөн гэнэ. Капитолийн хананы дэргэд шүүгч Робертс тангаргийн үгийг уншихад Барак Обама алдсан байна. Тэгээд үүнийг нь залруулахын тулд маргааш нь Цагаан ордонд дахин уншсан байна.
7. Тангараг өргөх ёслолын үеэр ч Барак Обама гэр бүлийнхэндээ анхаарал тавихаа мартсангүй. Саяхнаас 49 насныхаа ойгоор Мишель имижээ өөрчлөхөөр шийдсэн нь энэ. Энэ пүрэв гарагт АНУ-ын тэргүүн хатагтай олны өмнө огт өөрөөр гарч ирсэн юм.
8. Нэрт дуучин Бейонсе АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель нарт зориулж АНУ-ын төрийн дууллыг дууллаа.
9. АНУ-ын Үндсэн хуулийн 20 дахь заалтаар Барак Обамагийн Ерөнхийлагчийн хоёр дахь хугацаа нэгдүгээр сарын 20-ны үд дундаас эхэлж байгаа юм. Энэ өдөр ердийнхөөрөө тангараг өргөх ёслол болсон ч энэ жил ням гарагт таарсан учраас ёслолыг ийнхүү даваа гарагт үргэлжлүүлсэн байна.
10. Гудамжинд цугларсан олон Ерөнхийлөгчийнхөө үгийг анхааралтай сонсч, алга ташин ура хашгирч байлаа.