Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өргөдлийн байнгын хороо анхны хурлаа хийнэ
УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ийн дарга Д.Энхтуяа энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон Байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. УИХ-ын намрын ээлжит чуулган хуулийн дагуу ирэх хоёрдугаар сарын 10-нд өндөрлөх ёстой. Гэсэн ч хоёрдугаар сарын 10- нь амралтын өдөр байгаа учир 8-нд завсарлуулах магадлал өндөр байгаа аж. Чуулган завсарлахаас өмнө УИХ-ын даргад өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхээр зорьж байгаа аж. Энэ долоо хоногийн тухайд УИХ-ын бүтцэд шинээр байгуулагдсан Өргөдлийн байнгын хороо анхны хурлаа хийх юм байна. Тус байнгын хороонд 750 орчим өргөдөл ирсний 90 орчим хувь нь гэр орон, оюутны сургалтын төлбөр хүссэн өргөдөл зонхилж байгаа гэдгийг тус байнгын хорооны дарга Р.Бурмаа хэлжээ. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүгчийн орон тоо батлах тухай, Уул уурхайн түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг эцэслэн хэлэлцэж батлах юм байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ гэдгийг Д.Энхтуяа дарга мэдээллэв. Харин өнгөрсөн долоо хоногт УИХ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 8 хууль, УИХ-ын 3 тогтоол баталсны дотор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүхийн тухай багц хуульд өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн баталсан гэдгийг хэллээ. Мөн өнгөрсөн долоо хоногт нэг хуулийн шинэчилсэн найруулга, нэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний зэрэгцээ Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай зэрэг 3 хуулийн шинэчилсэн найруулга, нэг бие даасан хууль, 24 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, нэг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт шилжүүлжээ.

0 Сэтгэгдэл