Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барак Обама хоёр дахь удаа тангаргаа өргөлөө

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өчигдөр албан ёсоор тангарагаа өргөж, хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь эхэллээ. Тэрээр Цагаан ордонд гэр бүлийн хүрээнд тэргүүн хатагтай Мишель Обамагийн барьсан библь дээр гараа тавин, Хууль зүйн сайдын зааварласан үгээр тангаргаа өргөв.  Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийг сахин хамгаалж, дэмжин ажиллана гэдгээ батлан тангарагласан энэ үгсийг түүнээс өмнө 43 Ерөнхийлөгч хэлж байсан билээ. Цагаан ордны Хөх өрөөнд болсон тангаргийн ёслолд Ерөнхийлөгчийн гэр бүл, хоёр охин нь мөн охин дүү Маяа Соёторо гэр бүлийнхээ хамт, тэргүүн хатагтайн ээж Мариан Робинсон, ах Крэйг Робинсон нар гэр бүлийн хамт оролцжээ. Тангаргийн ёслолд цөөн хэдхэн сэтгүүлч нэвтэрсэн байна.
Ерөнхийлөгчөөс гадна дэд Ерөнхийлөгч Жое Байден ч гэр бүл, ойр дотнын 120 гаруй зочны өмнө тангаргаа өргөжээ. Түүнийг тангараг өргөхөд Дээд шүүхийн тэргүүн шүүгч Сотомэйер тусалсан юм. Ж.Байден 1893 оноос хойш Байдены гэр бүлийн эзэмшиж байгаа Библь дээр гараа тавин тангараг өргөсөн бол Б.Обама эхнэр Мишелийнхээ гэр бүлд өв уламжлагдан ирсэн библийг сонгожээ. Хоёр Ерөнхийлөгч тангаргаа өргөхөөс өмнө Арлингтон дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөж, дараа нь Мартин Лютер Кингийг алдаршуулах сүмийн цуглаанд оролцжээ. Учир нь, нэгдүгээр сарын 21-нд энэ агуу хүний төрсөн өдөр тохиож байгаа учир Ерөнхийлөгч ийн хүндэтгэлээ илэрхийлж байгаа юм.

АНУ-ын Үндсэн хуулинд заасан ёсоор Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нэгдүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор эхэлдэг ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн тангараг өргөдөг 20-ны өдөр энэ жил амралтын өдөр таарсан тул хуулинд нийцүүлэхийн тулд Цагаан ордонд багахан хэмжээний ёслол зохион байгуулаад, олон нийтэд зориулсан “жинхэнэ” тангаргийн томоохон ёслол нь өнөөдөр Цагаан ордны гадна, Капитол Хиллийн баруун этгээдэд болох юм. Энэхүү ёслолыг 800 гаруй мянган хүн үзэж сонирхох тооцоо гараад байгаа юм.









Тангаргийн ёслолын тохиолдуулан Вашингтоны хүүхэд багачууд, цэргийн гэр бүлийнхнийг баярлуулах урлагийн тоглолт







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан