Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
340 мянгаа авсан ахмадууд талархал илэрхийлжээ
Иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээн авах “1111 төв”-д 2013 оны
нэгдүгээр сарын 11-17-нд 1230 гаруй иргэд санал хүсэлтээ илэрхийлжээ.
Шинэчлэлийн Засгийн газар ахмад настанд өгөх 340 мянган төгрөгийн санхүүжилтийг шийдэж, дээрх мөнгийг олгосонд ахмадууд талархлаа илэрхийлсэн дуудлага олон иржээ.

Энэ хугацаанд ирсэн 1230 саналын 40 орчим хувь нь нийгмийн шинжтэй, ялангуяа эрүүл мэндийн салбар, эмч сувилагч нарын харилцааны соёл болоод тэдний үзүүлж буй үйлчилгээний асуудлаар түлхүү ханджээ.
Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд түргэн тусламж дуудсан тохиолдолд шатахууны мөнгийг нь өгч байна. Эмнэлэгт хэвтэхэд эм тариагаа гаднаас авахуулж байна, үүнийг хянаж шалгаж өгөөч гэсэн байна.
Цагдаагийн байгууллагатай холбоотой саналууд олон ирсэн бөгөөд замын цагдаа нар анхааруулга сэрэмжлүүлэг өгөх бус жолооч нарыг торгохын төлөө ажиллаж байгааг шүүмжлээд энэ нь дээрэм хийж байгаатай адил байна гэжээ.
Дээрх хугацаанд нийслэл хоттой холбоотой нийт 197 санал хүсэлт, гомдол, шүүмжлэл ирүүлж, орон сууцны халаалт, хог ачилт, нийтийн тээврийн тасалбарын үнийн асуудлаар ханджээ.
Албан газар, дэлгүүр, аж ахуйн нэгжүүдийн гадн ахаягийг гадаадаар бичсэн нь ойлгогдохгүй байна хэмээгээд байгууллагуудын хаяг, гудамжны самбарын рекламуудыг эх хэлээрээ бичиж байхыг иргэд анхааруулжээ. Энэ асуудалд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Самбар, реклам мэдээллийн байгууламж хариуцсанмэргэжилтэн “Хаяг, реклам байрлуулах журмыг шинэчилж НИТХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа. Шинэ журам батлагдвал байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягийг монголоор заавал хамт бичдэг болно. Үүнд иргэдтэйгээ хамтарч хяналт тавих болно” гэж хариулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл