Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ гэдгээ харуулж, хотын даргыг бангадав
Хотын дарга Э.Бат-Үүл баруун гар талдаа жолооны хүрдтэй машиныг нүд үзүүрлэх болсон. Ажил хийх болгондоо ард иргэдээсээ асууна гэж хэлсэн ёсоор баруун гар талдаа жолооны хүрдтэй машиныг ням гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй байх эсэхийг иргэдээс асуусан. Гэсэн ч иргэдийн 75 хувь нь хотын мэрийн санаачлагыг дэмжээгүй. Гэвч Баатар дарга дахин үүнийг иргэдээсээ асууж, буруу талдаа жолооны хүрдтэй машины хөдөлгөөнийг долоо хоногт хоёр хязгаарлахаар улайрч байгаа юм. Харин үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эсэргүүцэж байгаагаа өнөөдөр Засгийн газрын хуралдаанд хэллээ. Тэрээр хотын дарга Э.Бат-Үүлд хандаж, “Юун буруу жолоотой машин бэ? Иргэдээс нэг удаа асуулаа, 75 хувь нь үгүй гээд байхад яагаад дахин дахин асуух гээд байгаа юм. Хилээр орж ирэх машины тухай ярихаас нэгэнт орж ирээд явж байгаа машиныг хязгаарлах хэрэггүй. Энэ бол хүний эрх, энэ эрхийг засварлаж зааварлах эрх та нарт байхгүй. Дарга нараас өмнө хүний эрх гэж байсан юм” хэмээн түүнийг бангадав.
Хотын даргын хувьд иргэдээс авах дахин санал асуулгыг маргааш явуулахаар зэхэж байгаа юм.
ha ha ha
hehe owoo doo bat uulii eronl hudlaa yum bna doo
Хотын дарга Э.Бат-Үүл баруун гар талдаа жолооны хүрдтэй машиныг нүд үзүүрлэх болсон. Ажил хийх болгондоо ард иргэдээсээ асууна гэж хэлсэн ёсоор баруун гар талдаа жолооны хүрдтэй машиныг ням гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй байх эсэхийг иргэдээс асуусан. Гэсэн ч иргэдийн 75 хувь нь хотын мэрийн санаачлагыг дэмжээгүй. Гэвч Баатар дарга дахин үүнийг иргэдээсээ асууж, буруу талдаа жолооны хүрдтэй машины хөдөлгөөнийг долоо хоногт хоёр хязгаарлахаар улайрч байгаа юм. Харин үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эсэргүүцэж байгаагаа өнөөдөр Засгийн газрын хуралдаанд хэллээ. Тэрээр хотын дарга Э.Бат-Үүлд хандаж, “Юун буруу жолоотой машин бэ? Иргэдээс нэг удаа асуулаа, 75 хувь нь үгүй гээд байхад яагаад дахин дахин асуух гээд байгаа юм. Хилээр орж ирэх машины тухай ярихаас нэгэнт орж ирээд явж байгаа машиныг хязгаарлах хэрэггүй. Энэ бол хүний эрх, энэ эрхийг засварлаж зааварлах эрх та нарт байхгүй. Дарга нараас өмнө хүний эрх гэж байсан юм” хэмээн түүнийг бангадав. Хотын даргын хувьд иргэдээс авах дахин санал асуулгыг маргааш явуулахаар зэхэж байгаа юм.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
2013.01.20
2013.01.19
























