Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
АХЗХ-ын Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан сонгогдлоо
Ардчилсан хүчний Залуучуудын холбооны хоёрдугаар их хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар тус холбооныхон бүтэц, дүрмээ хэлэлцэж, ерөнхийлөгчөө шинээр томилжээ. Ардчилсан хүчний Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр өмнө нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ажиллаж байсан бол чөлөөлөгдөж, оронд нь М.Алзахгүйг томилжээ. Харин тус холбооны дэд ерөнхийлөгчөөр Э.Цэндсүрэн, А.Цэнгэл, Г.Энхтөр, Д.Отгонбаяр, Ц.Төмөрсанаа нарыг томилсон юм байна.
Ардчилсан хүчний Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон М.Алзахгүйгээс дараах асуултад хариулт авав.
-Ардчилсан хүчний залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр томилогдлоо.Залуучууд руугаа, нийгэмд хандсан ямар ажил хийх вэ?
-Ардчилсан хүчний залуучуудын холбоо 2010 онд байгуулагдаад өнөөдөр хоёрдугаар хурлаа хийлээ. Миний хувьд Ардчилсан хүчний залуучуудын холбооны ерөнхийлөгч болбол 2013 онд ийм ажлууд хийнэ гэж мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн сонгогдсон. Мөрийн хөтөлбөрт маань Шинэчлэлийн төлөө залуусын аян зохион байгуулахаар төлөвлөсөн. Аяны хүрээнд шударга ёсыг эрхэмлэж, ардчилалыг хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлийн талаар сургалт зохион байгуулна. Залуустайгаа хамтраад нийгэмд болохгүй байгаа бүхий л асуудлыг судалж холбогдох байгууллагад хүргүүлэн шийдвэрлэхэд нь анхаарч ажиллана. Энэ удаагийн Ардчилсан хүчний залуучуудын холбооны хуралд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Ж.Батзандан, С.Одонтуяа нар оролцож, амжилт хүссэнд баяртай байна.
Ардчилсан хүчний Залуучуудын холбооны хоёрдугаар их хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар тус холбооныхон бүтэц, дүрмээ хэлэлцэж, ерөнхийлөгчөө шинээр томилжээ. Ардчилсан хүчний Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр өмнө нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ажиллаж байсан бол чөлөөлөгдөж, оронд нь М.Алзахгүйг томилжээ. Харин тус холбооны дэд ерөнхийлөгчөөр Э.Цэндсүрэн, А.Цэнгэл, Г.Энхтөр, Д.Отгонбаяр, Ц.Төмөрсанаа нарыг томилсон юм байна. Ардчилсан хүчний Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон М.Алзахгүйгээс дараах асуултад хариулт авав.

0 Сэтгэгдэл