Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Шадар сайд аймгийн удирдлагуудтай гэрээ байгууллаа
Монгол Улсын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдагва аймгуудын Засаг дарга нартай жилийн хугацаатай гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээгээр Төсвийн ерөнхийлөн захирагч Шадар сайд, аймгийн Засаг дарга нарын хооронд харилцан үүрэг хүлээж хэрэгжүүлэх ажил үйлчилгээг тодорхой болгож өгч байгаа юм. Тухайлбал Онцгой байдлын газрын материаллаг баазыг сайжруулах, мэргэжлийн хяналтын газрыг ажлын болон лабораторийн байраар хангаж, ажиллах нөхцөл бололцоог сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, эрхлэх асуудлын хүрээний агентлагуудтай хамтран “Хэрэглэгч Та-Хаан 2013” үндэсний форум, болон хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх” өдөрлөгийг зохион байгуулах гэх мэт олон асуудлуудыг хамтарч хийхээр гэрээнд тусгасан байна.
Төрийн удирдлагыг ил тод, нээлттэй, шударга хариуцлагатай ёс зүйтэй ажиллахыг сануулаад, амжилтын үндсийн тал хувь нь зохион байгуулалтын асуудал байдаг. Тийм учраас үүрэг, хариуцлага хоёрыг салгаж ойлгож болохгүй. Үүргийг дагаж хариуцлага бий болдог. Хариуцлага нь үүргийн биелэлтийн хяналт байх болно гэдгийг Шадар сайд онцоллоо.
Монгол Улсын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдагва аймгуудын Засаг дарга нартай жилийн хугацаатай гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээгээр Төсвийн ерөнхийлөн захирагч Шадар сайд, аймгийн Засаг дарга нарын хооронд харилцан үүрэг хүлээж хэрэгжүүлэх ажил үйлчилгээг тодорхой болгож өгч байгаа юм. Тухайлбал Онцгой байдлын газрын материаллаг баазыг сайжруулах, мэргэжлийн хяналтын газрыг ажлын болон лабораторийн байраар хангаж, ажиллах нөхцөл бололцоог сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, эрхлэх асуудлын хүрээний агентлагуудтай хамтран “Хэрэглэгч Та-Хаан 2013” үндэсний форум, болон хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх” өдөрлөгийг зохион байгуулах гэх мэт олон асуудлуудыг хамтарч хийхээр гэрээнд тусгасан байна.Төрийн удирдлагыг ил тод, нээлттэй, шударга хариуцлагатай ёс зүйтэй ажиллахыг сануулаад, амжилтын үндсийн тал хувь нь зохион байгуулалтын асуудал байдаг. Тийм учраас үүрэг, хариуцлага хоёрыг салгаж ойлгож болохгүй. Үүргийг дагаж хариуцлага бий болдог. Хариуцлага нь үүргийн биелэлтийн хяналт байх болно гэдгийг Шадар сайд онцоллоо.
0 Сэтгэгдэл
























