Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их Британи Европын холбооноос гарч магадгүй

Хэрэв Белгийн Засгийн газар хамтын нийгэмлэгийн үйл ажилланд оролцох нөхцлөө өөрчлөх талаар тохиролцож чадахгүй бол Их Британи улс Европын холбооноос гарах асуудлыг авч үзнэ гэж Английн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдсэн байна. Нидерландын нийслэлд болсон уулзалт дээр Дэвид Кэмерон Европын холбоо, Их Британийн харилцааны асуудлаар бүхий л талаас нь ярих ёстой байлаа. Улс орныхоо гадаад бодлогын талаар гол гол асуудлыг ярих байсан ч Алжирт хүмүүсийг барьцаанд авсан хэргээс болоод энэ айлчлал тасарч тэрээр Алжирыг зорьсон байна.  Ерөнхий сайд “Их Британи улс хамтын нийгэмлэгт чухал, идэвхтэй байр суурь эзлэх ёстой гээд Европын холбоон дотор санал зөрөлдөөн байсаар байх юм бол энэ нь итгэл муутай хэрэг гэсэн байна. Кэмероныхоор бол гол асуудал евро бүсийн эдийн засгийн хямрал бөгөөд энэ нь олон улс орныг Европын холбоог бүрэн бүтэн байлгах сонирхолгүй болгож байна. Магадгүй Европын энэ төсөл сүйрэлд хүрч ч болох юм гэсэн болгоомжлолоо хэлжээ. Энэ нь британичуудыг Европын холбооноос гаръя гэсэн хөдөлгөөнд оруулахыг тэрээр үгүйсгээгүй байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан