Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Рио Тинтогийн захирал Том Албанез суудлаасаа огцорлоо
Дэлхийн уул уурхайн хамгийн том компаниудын нэг Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Том Албанез ашиггүй хийсэн гэрээ хэлцлээс болж компанид учруулсан хохирлынхоо хариуцлагыг хүлээж, суудлаасаа огцорлоо. Дэлхийн санхүүгийн зах зээл адармаатай байх үед худалдан авсан орд газар, компаниуд нь өнөөдөр үнэ цэнээ алдаж, Рио Тинтод 14 тэрбум ам.долларын алдагдал хүлээлгэсэн тул компанийн захирлуудын зөвлөл хуралдаад Том Албанез цаашид гүйцэтгэх захирлаар ажиллах боломжгүй гэж үзжээ. Рио Тинто компанид 30 жил зүтгэснээс сүүлийн тав, зургаан жил гүйцэтгэх захирлаар ажилласан Том Албанез ч өөрийн алдаатай шийдвэрээ хүлээн зөвшөөрч, суудлаа өгнө гэдгээ мэдэгдсэн байна. Т.Албанезийн удирдлага дор гаргасан зарим шийдвэрүүд тухайлбал, асан өндөр үнээр худалдан авсан хөнгөнцагааны “Алкан” компани болон ердөө хоёр жилийн өмнө Мозамбикт хөрөнгө оруулсан нүүрсний орд газар гээд цөөнгүй төсөл нь өнөөдөр зах зээлд анх авч байсан ханшаас хамаагүй багаар үнэлэгдэх болоод байгаа юм. Түүнтэй хамт шийдвэр гаргалцсан Мозамбикийн нүүрсний төслийн гүйцэтгэх захирал ч компаниа орхихоор болсон байна. Том Албанез энэ асар их тоогоор яригдах алдагдлынхаа улмаас компаниасаа гарахдаа бонус, урамшуулал, тэтгэмж гээд юу ч авахгүй гэдгийг компанийн зүгээс мэдэгджээ. Гэхдээ түүний нэр дээр 10,7 сая фунтийн үнэ бүхий хувьцаа байдаг юм.
Дэлхийн уул уурхайн хамгийн том компаниудын нэг Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Том Албанез ашиггүй хийсэн гэрээ хэлцлээс болж компанид учруулсан хохирлынхоо хариуцлагыг хүлээж, суудлаасаа огцорлоо. Дэлхийн санхүүгийн зах зээл адармаатай байх үед худалдан авсан орд газар, компаниуд нь өнөөдөр үнэ цэнээ алдаж, Рио Тинтод 14 тэрбум ам.долларын алдагдал хүлээлгэсэн тул компанийн захирлуудын зөвлөл хуралдаад Том Албанез цаашид гүйцэтгэх захирлаар ажиллах боломжгүй гэж үзжээ. Рио Тинто компанид 30 жил зүтгэснээс сүүлийн тав, зургаан жил гүйцэтгэх захирлаар ажилласан Том Албанез ч өөрийн алдаатай шийдвэрээ хүлээн зөвшөөрч, суудлаа өгнө гэдгээ мэдэгдсэн байна. Т.Албанезийн удирдлага дор гаргасан зарим шийдвэрүүд тухайлбал, асан өндөр үнээр худалдан авсан хөнгөнцагааны “Алкан” компани болон ердөө хоёр жилийн өмнө Мозамбикт хөрөнгө оруулсан нүүрсний орд газар гээд цөөнгүй төсөл нь өнөөдөр зах зээлд анх авч байсан ханшаас хамаагүй багаар үнэлэгдэх болоод байгаа юм. Түүнтэй хамт шийдвэр гаргалцсан Мозамбикийн нүүрсний төслийн гүйцэтгэх захирал ч компаниа орхихоор болсон байна. Том Албанез энэ асар их тоогоор яригдах алдагдлынхаа улмаас компаниасаа гарахдаа бонус, урамшуулал, тэтгэмж гээд юу ч авахгүй гэдгийг компанийн зүгээс мэдэгджээ. Гэхдээ түүний нэр дээр 10,7 сая фунтийн үнэ бүхий хувьцаа байдаг юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























