Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
УИХ-ын дарга З.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нартай уулзлаа
Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарын нэгдсэн семинар гурав дахь өдрөө үргэлжилж байна. Семинарын эхний өдөр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, болон салбарын сайд нар мэдээлэл өгсөн бол өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засаг дарга нартай уулзсан. Харин өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзлаа. УИХ 2013 оны төсвийг батлахдаа орон нутгийн бие даасан байдлыг хангах зорилгоор урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээний хөрөнгө, мөнгийг аймаг, нийслэлийн удирдлагын мэдэлд олгосон нь Засаг дарга нарын хариуцлага санаачлагыг улам өндөржүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 152 тэрбум, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийн хэмжээг 247.6 тэрбум төгрөгөөр баталжээ. Энэ хөрөнгийн эцсийн үр дүн нь аймаг, нийслэлийн хөгжилд ахиц өөрчлөлт гарсан, ард иргэдийн амьдрал дээшилсэн байхаар тооцож орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд зөв төлөвлөж хуваарилах хэрэгтэй гэдгийг парламентын тэргүүн хэлж байсан.
УИХ-ын дарга өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр зарим орон нутагт баригдсан барилга, байгууламжтай танилцаад тендерийг маш хариуцлагагүй зохион байгуулдаг, барилгыг он дамжуулан барьж, зохиомлоор үнэ өсгөдөг, төсвөөс нэмж мөнгө авдаг, чанаргүй барьдаг гэх мэт олон алдаа дутагдал байгаад шүүмжлэв. Тэрээр худалдан авах үйл ажиллагааг шударга, олон түмэнд нээлттэй, ил тод явуулах, төсвийг үр ашигтай зарцуулах, зардлыг хэмнэх, шаардлагагүй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байхад ИТХ-ын дарга, Засаг дарга нар онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэллээ.
Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарын нэгдсэн семинар гурав дахь өдрөө үргэлжилж байна. Семинарын эхний өдөр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, болон салбарын сайд нар мэдээлэл өгсөн бол өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засаг дарга нартай уулзсан. Харин өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзлаа. УИХ 2013 оны төсвийг батлахдаа орон нутгийн бие даасан байдлыг хангах зорилгоор урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээний хөрөнгө, мөнгийг аймаг, нийслэлийн удирдлагын мэдэлд олгосон нь Засаг дарга нарын хариуцлага санаачлагыг улам өндөржүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 152 тэрбум, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийн хэмжээг 247.6 тэрбум төгрөгөөр баталжээ. Энэ хөрөнгийн эцсийн үр дүн нь аймаг, нийслэлийн хөгжилд ахиц өөрчлөлт гарсан, ард иргэдийн амьдрал дээшилсэн байхаар тооцож орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд зөв төлөвлөж хуваарилах хэрэгтэй гэдгийг парламентын тэргүүн хэлж байсан. УИХ-ын дарга өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр зарим орон нутагт баригдсан барилга, байгууламжтай танилцаад тендерийг маш хариуцлагагүй зохион байгуулдаг, барилгыг он дамжуулан барьж, зохиомлоор үнэ өсгөдөг, төсвөөс нэмж мөнгө авдаг, чанаргүй барьдаг гэх мэт олон алдаа дутагдал байгаад шүүмжлэв. Тэрээр худалдан авах үйл ажиллагааг шударга, олон түмэнд нээлттэй, ил тод явуулах, төсвийг үр ашигтай зарцуулах, зардлыг хэмнэх, шаардлагагүй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байхад ИТХ-ын дарга, Засаг дарга нар онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэллээ.
0 Сэтгэгдэл
























