Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Улаан хивсний хамгийн үнэтэй гоёл даашинз биш, үнэт эдлэл


Холливуд, барууны кино оддын гэрэлтэн гялалздаг үе бол Оскар, Алтан бөмбөрцөг зэрэг томоохон наадмуудын улаан хивсний ёслол байдаг. Дэлхийн хамаг л нэртэй дизайнеруудын гараа гарган урласан даашинзуудаар гоёдог Холливудын бүсгүйчүүд үдшийн даашинздаа харин тэр бүр мөнгө зарцуулдаггүй. Хэдхэн цаг өмсөх даашинзаа дизайнерууд, загварын ордноос түр зээлээд авчихдаг. Улаан хивсний бүх цаг үеийн хамгийн сайхан даашинз хэмээн тооцогддог Версачегийн сүлбээр зүүтэй даашинзыг Британийн жүжигчин Элизабет Харли өмсөх хувцасгүйдээ  тус загварын ордны студиэс хэн ч тоогоогүй орхисон хувцас дундаас олоод, нэг орой зээлж өмссөн гэдэг. Харин тэр маргааш өглөөний сонинууд хэвлэгдэхэд дэлхийн од болсон юм.  Улаан хивсний ёслол гэдэг ийм ид шидтэй мөч байдаг учраас од бүр хамгийн сайхан даашинзыг бас түүнтэй хослох үнэт эдлэл сонгохыг хичээдэг. Холливудын одод ихэвчлэн даашинзаа дизайнеруудаас бэлгэнд авах юм уу нэг орой зээлээр авчихдаг учир үнэт эдлэлдээ мөнгө хайрладаггүй гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт болсон Алтан бөмбөрцгийн шагнал гардуулах ёслолд гэхэд жүжигчин Женнифер Лоурес мөргүй, улаан даашинз дээрээ зүүхээр зураг дээрх алмаазан ээмгийг  100 мяган ам.доллараар худалдан авсан байна. Тэгвэл жүжигчин Жулиан Мур мөн энэ жилийн Алтан бөмбөрцөгт гоёсон ээмэгнийхээ төлөө хагас сая ам.доллар зориулсан байна. Тэгвэл жүжигчин Энне Хатавэй 2011 оны Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөхдөө “Tiffany & Co”-гоос 750 мянган ам.доллараар ээмэг зүүлт худалдан авч байжээ.  Жүжигчин Гвинет Пэлтроу  Оскарт гоёх ээмгээ “Lous Vuitton”-оос 500 мянган ам.доллараар авч байсан гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан