Гольфчин Тайгер Вүүдс хуучин эхнэрээ эргүүлэн авахын тулд 200 сая ам.долларын гэрээ санал болгосон гэнэ. Эхнэрээ удаа дараа араар нь тавьсан нь хэвлэлээр нэг шуугиан тарьж салсан Тайгер Вүүдс хоёр хүүхдийнхээ ээжтэй эргэн нийлэхийн тулд урьдаас гэрлэлтийн гэрээ байгуулж, хэрвээ салсан тохиолдолд 200 сая ам.доллар өгөх болзол түүндээ тусгажээ.
Алдарт гольфчин Шведийн загвар өмсөгч Элин Нордегрентэй таван жил амьдраад, 2010 онд шуугиантайхан салсан билээ. Тэрээр олон арван нууц амрагтай байсныг хэвлэлүүд ээлж дараалан дэлгэсээр Тайгер Вүүдсийн нэр хүнд ч асар их унасан юм. Энэ бүхний дараа Тайгер Вүүдс сэтгэл зүйн эмчилгээнд явж, спортдоо буцан ирсэн бөгөөд одоо амьдралаа эргэн төвхнүүлэхийг хүссэн бололтой. Тэрээр өнгөрсөн зул сараар экс эхнэртээ хуримын бөгж бэлэглэж, өвдөг сөгдөн дахин гэрлэхийг гуйгаад, дахин түүнийг хэзээ ч хуурахгүй гэж ам гарчээ. Харин Элин түүний саналыг хүлээн авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Тэдний хамтдаа босгосон 12 сая долларын үнэтэй гэр