Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Жастин Биберээс салсан Селена Гомез уйтгарлаж суусангүй


Жастин Биберийн Твиттерээр цацасан модель бүсгүйтэй хамт байгаа зургийг Селена Гомез ретвит хийсэн юм.

Виктория Секретийн модель Барбара Палвин
Люк Брэйси
Шинэ жилийн өмнөхөн найз залуу Жастин Биберээсээ бүрмөсөн салсан хэмээн шуугиан дэгдээсэн дуучин Селена Гомез уйтгарлаж гуниглаж суусангүй. Алтан бөмбөрцөг наадмын дараахь оддын үдэшлэгт хоёр ч залуутай дотно байдалтай олон нийтэд харагджээ. Эхнийх нь “Hunger Games” киногоор олны танил болоод байгаа жүжигчин Жош Хачерсон бол нөгөөх нь Австралийн жүжигчин Люк Брэйси гэнэ. Селена Жош Хачерсон болон үе тэнгийн жүжигчин бүсгүйчүүдтэй хамтдаа зургаа авахуулан цагийг зугаатай өнгөрүүлсний зэрэгцээ Австралийн жүжигчин залуутай урт яриа дэлгэж, бүр хөтлөлцөн явж байсан гэнэ. Үдэшлэгийн үеэр хамт байсан гэрчүүдийн ярьж буйгаар бол Селена яагаад Жастин Биберээс салсан, тэдний хооронд ямар маргаан болсон гээд бүгдийг нь Люк Брэйсид ярьсан гэнэ
Жош Хачерсоны хамт
Жастин Бибер, Селена Гомез хоёр шинэ жилээр Мексикт амарч явахдаа хоорондоо маргалдан, хоёр тийшээ болсон юм. Тэдний маргалдах болсон шалтгаан өмнө нь ч бас түр зуур салахад хүргэж байсан загвар өмсөгч Барбара Палвинтай холбоотой байв. Жастин Виктория Секретийн модель бүсгүйг одоо хүртэл харж явсаар байгаа нь Селенагийн тэвчээрийг баржээ. Энэхүү маргааны дараа Селена Гомез Жастины Барбара Палвинтай хамт байгаа зургийг Твиттерээрээ цацаж, харилцаа нь төгсгөл болсон гэдгийг зарласан юм. Харин 19 настай загвар өмсөгч Барбара Жастин тэр хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй хэмээн үгүйсгэсээр байгаа юм. 
Жастин Биберийн Твиттерээр цацасан модель бүсгүйтэй хамт байгаа зургийг Селена Гомез ретвит хийсэн юм.

Виктория Секретийн модель Барбара Палвин
0 Сэтгэгдэл
LALA
SELENAG HAYSAN DEER.........VICTORIA SECRETIIN ZAGVAR UMSUG CHID UGIIN PRO SHUU DEE...
2013.01.20