Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дэмжлээ
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Энэ хуулийн төсөлтэй холбоотой 30 орчим зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураасан юм. Зарчмын зөрүүтэй саналууд дотор хэвлэл мэдээллийн эрх чөлөө, тэдний хараат бус байдлыг хангах гээд чухал асуудал олон байлаа. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн нийтэлсэн материал нь ор үндэслэлгүй гүтгэлэгийн шинжтэй байвал нэг түрүүнд уучлал гуйна гэсэн байсныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Тэрчлэн сэтгүүлчийн бичсэн материал нийгэмд хор нөлөө үзүүлж хэн нэгний нэр хүндэд халдсан байвал тухайн сэтгүүлчийг хорьж цагдахаасаа илүүтэй зөвшилцлийн зарчмаар шийдэхээр хуулийн төсөлд заажээ. Тодруулбал, тухайн сэтгүүлч уулчлал гуйх ба тэдэнд торгуулийн арга хэмжээ авах хэлбэрээр шийтгэвэр ногдуулахаар заасан байв. Гэхдээ торгуулийн хэмжээг өндөр болгох нь хэрэгцээ байгааг УИХ-ын гишүүн Р.Бурмаа хэлж байлаа.
Мөн хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах үүднээс хэвлэл мэдээллийн эздийг олон нийтэд зарлах тухай тусгасан нь гишүүдийн дэмжлэгийг авч байлаа. Энэ мэтчилэн зарчмын зөрүүтэй асуудлаар санал хурааж энэ хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах үүднээс хэвлэл мэдээллийн эздийг олон нийтэд зарлах тухай тусгасан нь гишүүдийн дэмжлэгийг авч байлаа. Энэ мэтчилэн зарчмын зөрүүтэй асуудлаар санал хурааж энэ хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
0 Сэтгэгдэл
























