Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
ТАЗ-ийн орон тооны гишүүнийг чөлөөлж, томилов
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн албаны зөвлөл нь зургаан гишүүнтэй байдгаас хоёр нь орон тооны, дөрөв нь орон тооны бус гишүүнтэй байдаг аж. ТАЗ-ийн орон тооны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Д.Батбаяр өөрийн хүсэлтээр энэ албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр дамжуулж, УИХ-ын дарга З.Энхболдод өргөдөл гаргасан байна. Тэрээр, өргөдөлдөө тэтгэвэрт гарах нас болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж өгнө үү гэжээ. Энэ хүсэлтийг УИХ-ын Төрийн байгууллагын байнгын хороогоор дэмжсэн юм. Мөн түүний орны хүнийг ч томилохыг дэмжсэн юм. Энэ албанд ЗГХЭГ-аас Т.Хадхүүг санал болгожээ. ТАЗ-ийн орон тооны гишүүн нь төрийн жинхэнэ албанд 15-аас дээш ажилласан, 40 нас хүрсэн, ял шийтгэл эдэлж байгаагүй байх шаардлагатай аж. Энэ бүх шаардлагыг Т.Хадхүү бүрэн биелүүлж байгаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
























