Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Монгол Улсын хүн амын тоо 1918-2018 онд 4.9 дахин өсжээ
Монгол Улсын Хүн ам орон сууцны анхны тооллого 1918 онд хийгдэж байсан. 1918 оны тооллогоор нийт 647.5 мянган хүн тоолсон бөгөөд тэдгээрийн 100 мянга нь хятад, 5 мянга нь орос хүн буюу монгол 6 хүн тутмын 1 нь гаднын иргэн амьдарч байжээ. Тэгвэл өнөөгийн байдлаар Монгол Улсад 26-30 мянган гаднын иргэн амьдарч байна.
Нийгэм

Сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 12. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.
Нийгэм

Автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг цэгцлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуулаа.
Нийгэм

БНХАУ-д шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин бүртгэгджээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны 1 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн байна. Дээрх өвчтнүүдэд өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд мал амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг захад ажилладаг хүмүүс байна. Одоогоор өвчний шалтгаан, эх уурхай, дамжих зам тодорхой бус байна. Мөн Хонг Конг, Сингапур улсад өвчлөл бүртгэгдсэн талаар албан бус мэдээлэл байна.
Нийгэм

Согтууруулах ундаа үйлдвэрлэх 14 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ болон МХЕГ-ын хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг энэ сарын 06-нд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус хуралдаанаар хяналт шалгалтын дүн, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Нийгэм

Хүйтний аллерги гэх эмгэгтэй гэдгээ мэддэггүй
Харшил нь маш олон янз байдаг. Тэр олон харшлын дундаас хүйтний харшил нь хамгийн хачирхалтай нь гэж болох байх. Хүйтэнд гадуур явах, бага зэрэг даарах, эсвэл хүйтэн усанд гараа дүрсэн төдийд харшил үүснэ гэж хэний санаанд орох билээ. Ийм ч болохоор хүйтний харшилтай хүмүүс тийм эмгэгтэй гэдгээ огт мэдэхгүй явах нь цөөнгүй.
Нийгэм

Агаарын бохирдол 49.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

“Насны хишиг”-ийн тэтгэмжид шинээр хамрагдах ахмадууд өргөдлөө гаргаарай
Засгийн газрын 2016-2020 оны зорилтод 65 болон түүнээс дээш насны ахмадуудад баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон. Энэ жил “Насны хишиг”-ийн тэтгэмжид шинээр хамрагдах ахмадууд харьяа хороо дүүрэг, багийнхаа Хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд маягтын дагуу өргөдлөө гаргаж өгөхийг сануулж байна.
Нийгэм

Энэ сарын 9-нд хүн ам, орон сууцны тооллого эхэлнэ
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого нэгдүгээр сарын 9-15-нд болно. Ээлжит тооллоготой холбоотойгоор иргэд өөрийн өрхийн бүртгэлтэй баг, хороондоо хандан, мэдээллээ хянан баталгаажуулж, тооллогод идэвхтэй хамрагдахыг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ.
Нийгэм

АВСТРАЛИ ДАХЬ МОНГОЛЫН ЭСЯ-НААС СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА
Австрали Улсын New South Wales, Queensland мужуудаас эхэлсэн ойн түймэр газар авч, Victoria, ACT мужуудыг хамран хүний амь эрсдэн, өмч хөрөнгө сүйдсэн харамсалтай явдал үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан тус улс дахь Монголын Элчин сайдын яамнаас монголчууддаа хандан сэрэмжлүүлэг гаргасан байна.
Нийгэм

Хувийн мэдээллээ алдахгүйн тулд юу хийх ёстойг ТЕГ-аас зөвлөлөө
Шинэ он гарч өвлийн аялал жуулчлал нэмэгдэж буйтай холбогдуулан олон нийтийн газарт компьютер, таблет, гар утас болон бусад мэдээлэл дамжуулах хэрэгсэл ашиглахдаа хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангахад тустай доорх зөвлөмжийг ТЕГ-аас хүргэж байна.
Нийгэм

Сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эрхтэн хурц болно
Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 11. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Нийгэм

Автобуснуудын камераар баримтжуулан халтуур хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэнэ
Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой.
Нийгэм





























