УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Ураны том орд нээжээ
Өвөрмонголд БНХАУ-даа хамгийн томд тооцогдох ураны орд нээсэн тухай “Синьхуа” агентлаг мэдэгдлээ. Өвөрмонголын Дайин нэртэй мужид байдаг энэ ордод яг хэдий хэмжээний уран агуулагдаж байгаа тухай хэлээгүй ч Шинжан Уйгурт байгаа Йили орд газрын нөөцөөс их гэжээ. Йили уурхайн нөөц нь 10 мянган тонн уран юм. Үүний дээр ураны орд газраас холгүйхэн нүүрсний асар том орд газрыг илрүүлжээ. Нүүрсний шинэ ордны нөөц нь 51 тэрбум тонн. Энэ нөөцийг дэлхийн нийт өнөөгийн зарцуулдаг хэмжээгээр хэрэглэвэл зургаан жил, Хятадын 12 жилийн хэрэгцээг хангах боломжтой гэжээ. Хятадын Засгийн газар нь уран ба нүүрсний орд газрыг зэрэг олборлон ашиглахыг дэмждэг. Гэсэн хэдий ч Хятадын цөмийн эрчим хүчний салбар нь хангалттай төвшинд хөгжиж чадаагүй байгаа бөгөөд нийт цахилгаан эрчим хүчний ердөө нэг хувийг гаргадаг. Шинэ төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд эзлэх хувийг зургаа болгох зорилготой байгаа аж. Харин энэ бол асар их хэмжээний уран хэрэгтэй гэсэн үг. Одоогоор Хятад ураны хэрэглээнийхээ ердөө таван хувийг өөрсдөө хангаж, бусдыг нь Казахстан зэрэг орноос импортлон оруулж ирдэг.
0 Сэтгэгдэл
zochin
china ahitaraa ene ih uraanaa oorsdodool hereglene ulsal medne manaih gj tehed tom tom ord gazuruudaa heden tolgoi medsen heden malnuud zarj tsolomj duusj bgaa gadniihand ireduid mini yu buteej yu uldeeh bolj bnaa.. malnuudiig tsaazlah ymsan..
2012.11.08
























