УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Нэг баррель нефть ирэх жил 100 ам.доллар болно
Энэ онд эдийн засгийн хямралын улмаас нефтийн хэрэглээ өсөөгүй байна. Иймд олон улс оронд шатахууны жижиглэнгийн үнэ буурсан аж. Судлаачид ирэх онд шатахууны хэрэглээ 1.3 хувиар өсөх таамаг дэвшүүлээд буй юм. Учир нь, Япон улсын шатахууны хэрэглээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа. Тус улс цөмийн эрчим хүчний хэрэглээгээ шатахуунаар орлуулах бодлого баримталж буй. Шинжээчид энэ онд түүхий нефтийн нийлүүлэлт 3.5 хувиар өсч эрэлтээ давна хэмээжээ. Дэлхийн зах зээлд өчигдөр нэг баррель нефть 108 ам.доллар байв. Энэ уг ашигт малтмалын үнэ буурч байгааг илтгэж буй билээ. Өнгөрсөн сарын эхээр баррель нь 116 ам.доллар байсан юм. Дэлхийн улс төрийн тогтворгүй байдал нефтийн үнийг хөдөлгөдөг. Тухайлбал, АНУ, Европын холбоо Ираны цөмийн хөтөлбөрт хориг тавьсан нь улс төрийн эрсдэлийг нэмэгдүүлж өнгөрсөн хавар баррель газрын тосны үнэ өсч 105 ам.доллар болж өссөн. Тэгээд дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр өнгөрсөн наймдугаар сард 85 ам.доллар болж буурсан билээ. Гэвч Сири улсын дотоодын мөргөлдөөний улмаас дахин өсч 96 ам.долларт хүрсэн байна. Энэ оны сүүлчээр нэг баррель газрын тос 94 ам.доллар байх төсөөлөл гарав. Ирэх онд зуу орчим ам.доллар байх таамаглал судлаачид хийжээ. Харин ирэх хоёр, гурван жилд нефтийн эрэлт сэргэж, жилийн хоёр хувийн өсөлттэй байх төлөв бий гэнэ.
Энэ онд эдийн засгийн хямралын улмаас нефтийн хэрэглээ өсөөгүй байна. Иймд олон улс оронд шатахууны жижиглэнгийн үнэ буурсан аж. Судлаачид ирэх онд шатахууны хэрэглээ 1.3 хувиар өсөх таамаг дэвшүүлээд буй юм. Учир нь, Япон улсын шатахууны хэрэглээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа. Тус улс цөмийн эрчим хүчний хэрэглээгээ шатахуунаар орлуулах бодлого баримталж буй. Шинжээчид энэ онд түүхий нефтийн нийлүүлэлт 3.5 хувиар өсч эрэлтээ давна хэмээжээ. Дэлхийн зах зээлд өчигдөр нэг баррель нефть 108 ам.доллар байв. Энэ уг ашигт малтмалын үнэ буурч байгааг илтгэж буй билээ. Өнгөрсөн сарын эхээр баррель нь 116 ам.доллар байсан юм. Дэлхийн улс төрийн тогтворгүй байдал нефтийн үнийг хөдөлгөдөг. Тухайлбал, АНУ, Европын холбоо Ираны цөмийн хөтөлбөрт хориг тавьсан нь улс төрийн эрсдэлийг нэмэгдүүлж өнгөрсөн хавар баррель газрын тосны үнэ өсч 105 ам.доллар болж өссөн. Тэгээд дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр өнгөрсөн наймдугаар сард 85 ам.доллар болж буурсан билээ. Гэвч Сири улсын дотоодын мөргөлдөөний улмаас дахин өсч 96 ам.долларт хүрсэн байна. Энэ оны сүүлчээр нэг баррель газрын тос 94 ам.доллар байх төсөөлөл гарав. Ирэх онд зуу орчим ам.доллар байх таамаглал судлаачид хийжээ. Харин ирэх хоёр, гурван жилд нефтийн эрэлт сэргэж, жилийн хоёр хувийн өсөлттэй байх төлөв бий гэнэ. Т.Жанцан
0 Сэтгэгдэл
























