УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
УРГАМАЛ СУМАНД ЦУГЛАСАН 1350 “НИНЖА”-Г ТАРААЛАА
Цагдаагийнхан Завхан аймгийн Ургамал суманд гар аргаар алт олборлож, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан 1350 гаруй хүнийг тараажээ. ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар тус суманд гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх болон нийгмийн хэв журам сахиулах үүрэгтэй цагдаагийн хүрээ байгуулан ажиллаж байна. Ургамал суманд Монгол орны өнцөг булан бүрээс очсон буюу 18 аймгаас ирсэн иргэд хууль бусаар оршин сууж, зөвшөөрөлгүй алт олборлож байсныг ийнхүү таслан зогсоожээ. Гэтэл цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэж, хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн зарим иргэнд Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлд заасны дагуу “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэдний байгаль экологид учруулсан хохирлыг тогтоолгохоор холбогдох байгууллагаас шинжээч томилон, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа гэнэ. “Нинжа” нар 20х30 км газар сүйтгэсэн гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ.
0 Сэтгэгдэл
























