УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Таван толгойн хувьцаа дахин хойшиллоо
“Эрдэнэс-Таван толгой” компани 2013 оны гуравдугаар улиралд багтаж хувьцаагаа гаргаж амжихааргүй болсноо албан ёсоор мэдэгдлээ. Таван толгойн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах ажил дахин саатсан нь нүүрсний үнэ ханш доогуур байгаа, одоогийн хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал сайнгүй байгаатай холбоотой гэж компани тайлбарлажээ. Түүнчлэн Үнэт цаасны зах зээлийн тухай шинэ хууль батлагдахгүй хүлээгдсээр буй нь ч нөлөөлж байгаа юм. Энэ хууль батлагдсанаар Таван толгойн хувьцааг гурван хөрөнгийн бирж дээр гаргах хууль, эрх зүйн орчин бүрдэх ёстой. Одоогоор Хонконгийн хөрөнгийн бирж Таван толгойн хувьцааг гаргах боломжгүй гэсэн хариу өгөөд буй. Харин шинэ хууль батлагдвал тус хөрөнгийн биржийн шаардлагад нийцэхүйц орчин бүрдэнэ гэж найдаж байгаа билээ.
Хонконг, Лондон, Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, гурван тэрбум ам.доллар босгоно хэмээн анх зарласнаас хойш хэдэнтээ хойшилж буй юм. Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард тус компани мэдэгдэхдээ хувьцаа гаргах хугацаа 2013 оны хоёрдугаар улирал хүртэл хойшиллоо гэж байсан юм.
Ийнхүү хувьцаа гаргах хугацаа дахин хойшилсон ч 7,5 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй тус орд газарт дэд бүтэц байгуулах талаарх яриа хэлэлцээр саяхнаас сэргэж эхэлсэн. Эрдэнэс-Таван толгой компани АНУ-ын “Peabody Energy Corp”-ыг баруун цанхийн дэд бүтэц байгуулах ажилд гар бие оролцохыг уриад байгаа билээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл