УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
С.Ганбаатар Уул уурхайн ассоциацийн захирлыг шүүхэд өгчээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Уул уурхайн ассиоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагааг шүүхэд өгснөө сэтгүүлчдэд мэдэгдлээ. Н.Алагаа саяхан сонинд өгсөн ярилцлагадаа “С.Ганбаатарыг далдаас нэг юм удирдаад байна. Тэр намайг уул уурхайн мэдлэгээр барахгүй” гэж хэлснийг нь гүтгэлэг гэж үзэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. С.Ганбаатар гишүүн далдаас хэн өөрийг нь удирдаад байгаа гэдгийг нотлох ёстой гэж үзэж байгаа гэнэ.
Мөн тэрээр “Рио Тинто”, Оюутолгой компаниуд Уул уурхайн ассиоциацийн гишүүн байгууллага болохоор холбоондоо мөнгө өгч санхүүжүүлдэг. Уул уурхайн ассоциаци энэ мөнгөөрөө гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, бусдыг гүтгэн доромжилж таарахгүй. Ийм зүйлийг дахиж гаргуулахгүйн тулд Н.Алагааг шүүхэд өгсөн, Уул уурхайн ассиоциаци “Рио Тинто” болоод “Оюутолгой” компаниас санхүүжилт авдаг гэдгийн нэг нотолгоо нь саяхан нэлээд олон хүнийг Австрали руу авч явж, уул уурхайтай танилцуулсан гээд баримтууд бий гэж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Уул уурхайн ассиоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагааг шүүхэд өгснөө сэтгүүлчдэд мэдэгдлээ. Н.Алагаа саяхан сонинд өгсөн ярилцлагадаа “С.Ганбаатарыг далдаас нэг юм удирдаад байна. Тэр намайг уул уурхайн мэдлэгээр барахгүй” гэж хэлснийг нь гүтгэлэг гэж үзэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. С.Ганбаатар гишүүн далдаас хэн өөрийг нь удирдаад байгаа гэдгийг нотлох ёстой гэж үзэж байгаа гэнэ. Мөн тэрээр “Рио Тинто”, Оюутолгой компаниуд Уул уурхайн ассиоциацийн гишүүн байгууллага болохоор холбоондоо мөнгө өгч санхүүжүүлдэг. Уул уурхайн ассоциаци энэ мөнгөөрөө гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, бусдыг гүтгэн доромжилж таарахгүй. Ийм зүйлийг дахиж гаргуулахгүйн тулд Н.Алагааг шүүхэд өгсөн, Уул уурхайн ассиоциаци “Рио Тинто” болоод “Оюутолгой” компаниас санхүүжилт авдаг гэдгийн нэг нотолгоо нь саяхан нэлээд олон хүнийг Австрали руу авч явж, уул уурхайтай танилцуулсан гээд баримтууд бий гэж мэдэгдлээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























