УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
НҮБ: Уул уурхайн компаниудын үүрэх хариуцлага тодорхойгүйгээс хүний эрх зөрчигдөж байна
НҮБ-ын Хүний эрхийн ажлын хэсгийн хэсгийн шинжээч Маргаерет Юнк Монголд
ажиллаж “Хүний эрх ба бизнес” судалгаа хийж тайлан гаргаж байна.
Тэгэхдээ одоо манай эдийн засгийн гол тулгуур болоод буй уул уурхайн
салбарыг илүү тусгасан аж. Түүний судалгааны урьдчилсан дүгнэлт “Засгийн газар, компаниудын үүрэг хариуцлага тодорхой бус байгаа тул хүний эрхийн асуудал орхигдож байна” хэмээн гарчээ. Ингээд хүний эрхэд суурилсан хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхэд анхаарах зөвлөмж УИХ, Засгийн газар, орон нутгийн захиргаа, уул уурхайн бизнес эрхлэгч компаниуд, төрийн бус байгууллагуудад тус тусад нь зөвлөмж гаргаж өгсөн аж. Тэрээр “Бизнесийн үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн хүмүүс өөрсдөд нь хамааралтай асуудлаар шийдвэр гаргахад оролцох, мэдээллээр хангагдах учиртай компаниуд орон нутгийн удирдлага, засгийн газар анхаарах ёстой” хэмээн тэмдэглэсэн юм. Жишээлбэл Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций суманд ажиллаж байхад нь малчид “Хайгуулын ажил хийх гэж байгаа компаниуд бидэнд мэдэгддэггүй. Нэг л өдөр өрөмдлөгийн машин ирээд газар ухаад эхэлдэг. Уг нь хэн, хаана, хэзээ хайгуул хийж эхлэхийг нь нутгын бид мэдэж байх хэрэгтэй байна” хэмээн өгүүлжээ. Үүнээс гадна байгаль орчины бохирдол, иргэдийн эрүүл мэнд гээд олон талаар хүний эрх зөрчигдөж байна хэмээн үзсэн байна. Эл судалгааны ажлын үр дүнг арванхоёрдугаар сарын 4-5-нд Женев хотноо болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн форумаар хэлэлцэх аж. Дараа нь ирэх оны зургадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлагнах юм.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл
























