УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Уул уурхайн зарим компани байгаль орчинд хортой техник ашиглаж байна
Уул уурхайн сайд Д.Ганхуяг баасан гарагт Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ Олон улсын удирдах хорооны дарга хатагтай Клейр Шортыг хүлээн авч уулзлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн орлогч дарга, Олон улсын Удирдах хорооны гишүүнээр ажилладаг. Уулзалтад Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Гансүх, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү болон албаны бусад хүн оролцлоо. Олборлох үйлдвэрийн ил тод байдлыг ашиглах замаар уул уурхайн менежментийг сайжруулах нь гол зорилго гэдгийг Клейр Шорт онцолж байлаа.
Мөн тэрээр байгалийн баялагтай орнуудад нийтлэг тохиолддог зүйл бол цөөн хэдэн хүн баяжих буюу баялгийн хараал хүрэх явдал юм. Тиймээс баялгийн тэгш хуваарилалтад анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй гэлээ. Мөн үндэсний хэмжээний томоохон компаниуд хууль эрх зүйн орчин, уул уурхайн салбарын стандарт нь чанга оронд үйл ажиллагаа явуулахдаа хүний биед хоргүй, байгаль орчинд ээлтэй техник, технологи ашигладаг. Харин уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин бүрэн төгс болоогүй оронд хөрөнгө оруулагчид зардал мөнгө бага зарцуулах үүднээс байгаль орчинд сөрөг нөлөөтэй техник ашиглах тохиолдол гардаг гэдгийг онцолж байлаа. Клейр Шортын хэлсэн энэ зүйл манай оронд ч гэсэн мэр сэр тохиолдож байгааг Уул уурхайн сайд дурдаад иймээс хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох талаар Засгийн газар анхаарч ажиллаж байгааг хэлэв. Мөн баялгийн тэгш хуваарилалт, татварын таатай орчин бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж буйгаа илэрхийлэв.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг баасан гарагт Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ Олон улсын удирдах хорооны дарга хатагтай Клейр Шортыг хүлээн авч уулзлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн орлогч дарга, Олон улсын Удирдах хорооны гишүүнээр ажилладаг. Уулзалтад Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Гансүх, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү болон албаны бусад хүн оролцлоо. Олборлох үйлдвэрийн ил тод байдлыг ашиглах замаар уул уурхайн менежментийг сайжруулах нь гол зорилго гэдгийг Клейр Шорт онцолж байлаа. Мөн тэрээр байгалийн баялагтай орнуудад нийтлэг тохиолддог зүйл бол цөөн хэдэн хүн баяжих буюу баялгийн хараал хүрэх явдал юм. Тиймээс баялгийн тэгш хуваарилалтад анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй гэлээ. Мөн үндэсний хэмжээний томоохон компаниуд хууль эрх зүйн орчин, уул уурхайн салбарын стандарт нь чанга оронд үйл ажиллагаа явуулахдаа хүний биед хоргүй, байгаль орчинд ээлтэй техник, технологи ашигладаг. Харин уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин бүрэн төгс болоогүй оронд хөрөнгө оруулагчид зардал мөнгө бага зарцуулах үүднээс байгаль орчинд сөрөг нөлөөтэй техник ашиглах тохиолдол гардаг гэдгийг онцолж байлаа. Клейр Шортын хэлсэн энэ зүйл манай оронд ч гэсэн мэр сэр тохиолдож байгааг Уул уурхайн сайд дурдаад иймээс хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох талаар Засгийн газар анхаарч ажиллаж байгааг хэлэв. Мөн баялгийн тэгш хуваарилалт, татварын таатай орчин бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж буйгаа илэрхийлэв.
0 Сэтгэгдэл
























