УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
“Уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратеги үнэлгээ” сэдэвт зөвлөлгөөн болов
Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Дэлхийн банк хамтран “Уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратеги үнэлгээ” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтад оролцож “Уул уурхайн салбарын олборлох үйл ажиллагааны явцад байгаль орчин болон орон нутгийн нийгмийн харилцаанд сөрөг үр дагавар өнгөрсөн хугацаанд гарсан. Энд хоёр зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоо, ажил хариуцсан хүмүүсийн чадвар сул байдлаас шалтгаалан өнгөрсөн хугацаанд бодлого, хэрэгжилтийн арга зүй дутсан зүйл ажиглагдсан.
Нөгөө талаар манай уул уурхайн компаниудын засаглал, хариуцлага, ажлын зохион байгуулалт төлөвлөлтөөс ихээхэн зүйл хамаарч байна.
Гэхдээ энэ асуудлыг хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилгын хүрээнд туршигдсан механизм, Хөгжлийн гэрээний загварыг ашиглах байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэлээ.
Д.МӨНХ

0 Сэтгэгдэл