“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
ХАМГИЙН АЮУЛТАЙ ХОТУУД

Гэмт хэргийн өсөлт, хар тамхины хэрэглээ, бие үнэлэх зэрэг үзэгдэл нь хүн хотод бөөгнөрөн суурьшихыг дагаад зайлшгүй өсдөг таагүй зүйлс юм. Зарим хотын эрх баригчид таагүй үзэгдэлтэй чадлын хэрээр тэмцэх гэдэг. Зарим нь зөнд нь орхиж мэдээгүй царайлдаг. Мэдээгүй царайлбал ямаршуу байдал үүсдгийг “Foreign Policy” сэтгүүлийн нийтлэлд ийн өгүүлжээ. Тус сэтгүүл дэлхийн хамгийн аюултай хотуудыг тодруулсан байна.
Жагсаалтын нэгд, Гондурасын Сан-Педро-Сула хот оржээ. Сая орчим хүнтэй энэ хотод өнгөрсөн жил зөвхөн албан ёсоор цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 2000 орчим аллага гарсан байна. Латин Америкийн хөрш орнуудын Засгийн газар нь хар тамхины мафитай эрчимтэй тэмцэж байгаа учраас өнөөдөр Хойд Америкийг чиглэсэн хар тамхины 80 хувь Гондурас улсаар, бүр тодруулбал энэ хотоор дайрах болсноор байдал ийм дээрээ тулжээ.
Цаашлаад Мексикийн Сьюдад-Хуарес хот. АНУ-ын хилийн орчим байдаг жижигхэн хотхон. Хилтэй ойр байдаг болохоор Америк руу давуулах хар тамхийг эндээс ачих болж. Хар тамхи байгаа газар гэмт хэрэг, аллага тасардаггүй. Энэ хотод эрх мэдлээ тогтоох гэсэн хоёр бүлэглэл өрөвдөж, хайрлахыг мэдэхгүй нэгнээ хороосоор. Өнгөрсөн жил гэхэд сардаа 300 хүн амиа алддаг байсан бол энэ жилийн эхний долоон сарын байдлаар 580 хүн амиа алдсан гэхээр арай л тайван болжээ гэж хэлэхэд хүргээд байгаа юм байх.
Бразилийн Масейо хот. Эрх баригчид уг нь энэ хотыг аялал жуулчлалын том төв болгох бодлого барьсан ч крэк нэртэй татдаг хар тамхины наймаанаас болоод бүтэлгүйтжээ. Хотыг тойрсон ядуусын хороолол буюу фавеллуудад энэ хар тамхины борлуулалт, түүнийг дагасан хүчирхийлэл хэрээс хэтрээд дэлхийн хамгийн аюултай хотуудын нэг болон хувирчээ.
Венесуэлийн Каракас хот. Газар нутаг, хар тамхи, эрх мэдлийн төлөө тулалдсан залуучуудын дээрмийн олон бүлэглэл энэ хотыг дэлхийн аюултай хотын тоонд оруулсан аж. Жилд гардаг хүн амины хэргийн тоо гурван мянга хол давдаг, тэдний ердөө 10 хувь л илэрдэг аж. Нөхөр Уго Чавес социализм байгуулах замдаа гэмт хэргийн гаралтыг бууруулна гэж найдахаас өөр яалтай.
Бас л Мексик. Энэ удаад Торреон хот. Дэлхийн хамгийн аюултай хотын нэг болоход хүргэсэн зүйл бас л хар тамхи. Хар тамхины мафийн бүлэглэлүүд Америкийн хилийн ойролцоо байдаг энэ хотыг гартаа оруулах гэж олон жил дараалан хоорондоо байлдаж байна. Хотыг гартаа оруулсан нь дамжин өнгөрөх хар тамхинаас их ашиг олно. Сүүлийн үед хэрцгийлэл хэрээс хэтрээд байгаа бөгөөд гэгээн цагаан өдөр 10 хүнийг мөчлөх, таслах зэргээр маш хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч, хэр баргийн юманд цочрохгүй болсон мексикчуудыг хэрдхийлгэж байжээ.
Ахиад Мексик. Дуранго хот. Энэ улсыг бүрхээд байгаа хар тамхины мафи хоорондын дайн тун ч хэрцгий. Хотын эрх баригчид нэлээд баян айлын эдлэн газраас 340 хүний цогцос илрүүлсэн нь маш том дуулиан болсон. Хотын иргэд алга болсон төрөл садан нь байж магадгүй гэсэндээ ДНК шинжилгээ байнга өгч байсан юм. Цогцос олдсон эдлэн газар хэнийх болох тухай асуухад хотын прокурорын туслах нь шууд л “Намайг өглөө сэрэхгүй болгомоор байна уу?” гэж хариулсан байдаг.
Бразиль. Белен хот. Энэ хот нь Боливи, Колумб, Перугаас орж ирж байгаа кокаины зам дээрх хамгийн анхны дамжлага цэг юм. Амазон мөрний үй түмэн цутгалангаар хөвөх завь, ширэнгэн ойн моддыг шүргэн нисдэг бага оврын онгоцоор асар их хэмжээний кокаин Беленд орж ирнэ. Цаашаа Бразилийн бусад хот, Европ, Хойд Африкийг чиглэдэг ажээ. Сүүлийн жилүүдэд бразилчууд кокаины хэрэглээгээ нэмж, дэлхийн кокаины 18 хувийг татаж мансуурах болсон байна. Шалтгаан нь энэ улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж, хүн амынх нь орлого нэмэгдсэн явдал.
Ямайка арлын Кингстон хот. Энэ хот олон арван дээрмийн бүлэглэлүүдийн тулааны талбар болоод удаж байгаа. Өнөөх хар тамхи, бие үнэлэгчдийн бизнесийг хэн нь захирах вэ гэж өрсөлдөх тэмцэл. Засгийн газар нь тэдэнтэй тэмцэж эхэлснээс хойш дээрмийн бүлэглэлүүд онцгой хэрцгий болсон аж. Зарим хорооллоор нь цагдаа, түргэн тусламжийн машин очихоосоо айдаг гэнэ. Манай нийслэлд ч сүүлийн үед хар тамхи, бие үнэлэх үзэгдэл нэлээд газар авсан гэдгийг статистик мэдээлэл харуулж байгаа. Тэмцэхгүй зөнд нь орхивол эдгээр хотын нэгээр цоллуулах вий дээ хэмээн хүн бүр л эмээхээр баримт байгаа биз.

0 Сэтгэгдэл