“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
НҮБ өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоог нэг тэрбум гэж буруу тооцжээ
Дэлхий дээр нэг тэрбум хүн өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдээд байна хэмээн олон улсыг цочирдуулж байсан мэдээгээ НҮБ залрууллаа. Тус байгууллагын мэдээлснээр одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд манай гаригийн бараг долоон хүн тутмын нэг буюу нэг тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдсэн гэж байсан билээ. Гэвч НҮБ-ын Хүнсний байгууллага энэ жилийн судалгаагаараа өмнөх судалгааны тоо нь ядмаг тоо баримтад үндэслэсэн буруу дүгнэлт байсан гэдгийг хүлээжээ. Гэхдээ тэд энэ удаа алдаагаа залруулж, сайтар нягталсны дараа дэлхий дээр өлсгөлөн болон хоол тэжээлийн дутагдалд орсон 870 сая шахам хүн байгаа хэмээн тооцжээ. Хэдийгээр өмнөх нэг тэрбум хүн хэмээн аюулын харанга дэлдэж байсныг бодвол энэ тоо харьцангуй буурсан ч 870 сая гэдэг бол 2015 он гэхэд дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амыг 50 хувиар бууруулна гэсэн зорилтод хүрэхэд хэтэрхий том, хүлээн зөвшөөрч боломгүй хэмжээ гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байна. Яг нарийн тоо баримтаар бол хоол тэжээлийн дутагдалтай 868 сая хүн амьдарч байгаа нь дэлхийн хүн амын 12,5 хувь, өөрөөр хэлбэл найман хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар өлсгөлөн байдалтай байгаа аж. Эдгээр хүмүүсийн дийлэнх буюу 239 сая нь Африк тивд амьдарч байна. Тус тивд өлсгөлөн, гуйланчлал сүүлийн жилүүдэд эрс өссөөр дөрөвхөн жилийн дотор 20 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоог нэмжээ.
Дэлхий дээр нэг тэрбум хүн өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдээд байна хэмээн олон улсыг цочирдуулж байсан мэдээгээ НҮБ залрууллаа. Тус байгууллагын мэдээлснээр одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд манай гаригийн бараг долоон хүн тутмын нэг буюу нэг тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдсэн гэж байсан билээ. Гэвч НҮБ-ын Хүнсний байгууллага энэ жилийн судалгаагаараа өмнөх судалгааны тоо нь ядмаг тоо баримтад үндэслэсэн буруу дүгнэлт байсан гэдгийг хүлээжээ. Гэхдээ тэд энэ удаа алдаагаа залруулж, сайтар нягталсны дараа дэлхий дээр өлсгөлөн болон хоол тэжээлийн дутагдалд орсон 870 сая шахам хүн байгаа хэмээн тооцжээ. Хэдийгээр өмнөх нэг тэрбум хүн хэмээн аюулын харанга дэлдэж байсныг бодвол энэ тоо харьцангуй буурсан ч 870 сая гэдэг бол 2015 он гэхэд дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амыг 50 хувиар бууруулна гэсэн зорилтод хүрэхэд хэтэрхий том, хүлээн зөвшөөрч боломгүй хэмжээ гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байна. Яг нарийн тоо баримтаар бол хоол тэжээлийн дутагдалтай 868 сая хүн амьдарч байгаа нь дэлхийн хүн амын 12,5 хувь, өөрөөр хэлбэл найман хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар өлсгөлөн байдалтай байгаа аж. Эдгээр хүмүүсийн дийлэнх буюу 239 сая нь Африк тивд амьдарч байна. Тус тивд өлсгөлөн, гуйланчлал сүүлийн жилүүдэд эрс өссөөр дөрөвхөн жилийн дотор 20 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоог нэмжээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























