Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
ЗАВХАН: Алдархаан сумын малчид хамгийн олон хоршоо байгуулжээ

Завхан аймагт 408 хоршоо байгуулагдаж хоршоонд 4031 малчин элсэж гишүүн болжээ. Эдгээр хоршоонд 33 тэрбум 175 сая 885 мянган төгрөгийн зээл олгожээ.

Завханы 24 сумаас хамгийн олон буюу 50 хоршоог нь Алдархаан суманд байгуулсан байна. Үүний дараа аймгийн төв Улиастай, Их-Уул, Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл суманд хамгийн олон хоршоо байгуулж, малчид хоршооны гишүүнээр элссэн байна. 34 жилийн дараа мал аж ахуйн салбарт хийж байгаа шинэчлэлд малчид идэвхтэй оролцож байна.

Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд малчид зээл авахад барьцаа хөрөнгө хүрэхгүй байх тохиолдол гарч байна. Батлан даалтын сангаас малчдад дэмжлэг үзүүлснээр зээлээ хурдан шийдвэрлүүлж байгаа нь сайшаалтай.

Малд хайртай, толгойгоо ажиллуулдаг залхуу биш хүнд улсын хэмжээнд өрнөж байгаа "Шинэ хоршоо" хөдөлгөөн том боломжийг олгож байна гэж малчид ам сайтай байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгсөн гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан