“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Эзнийхээ амийг аварсан нохой АНУ-д эмчлүүлнэ
Филиппиний Замбоанга хотод эзнийхээ хоёр ачийг ослоос аварсан Кабанг гэдэг ухаант нохой АНУ-ын мал эмнэлгийн нэгэн клиникт мэс засал хийлгэхээр ниссэн байна. Өчигдөр түүнийг нисэх буудлаас үдэхээр олон хүн машинтайгаа ирсэн нь бүхэл бүтэн цуваа болжээ. 2011 оны арванхоёрдугаар сард Замбоанг хотноо гурван настай Принсес Диансинг, 11 настай Дину Бунгал хоёр тоглож байхад булангийн цаанаас мотоциклтой хүн маш хурдтай гарч ирсэн байна. Харин Кабанг нохой мотоциклийг зогсоохоор урдуур нь дайрчээ. Үүнийг харсан хүн “хэн нэгэн нь мотоциклын доогуур нохойг шидчих шиг л болсон. Хэн ингэснийг нь хараагүй” гэснийг орон нутгийн сонинд бичсэн байна. Охид ердөө л энд тэндээ жаахан шалбарсныг эс тооцвол эв эрүүл гарч, харин Кабанг хамаргүй болж, бас хоншоорынх нь дээд хэсэг бяцарчээ. Филиппиний эмч нар дөрвөн хөлт баатрыг аврах гэж өнгөрсөн 10 сарын турш элдэв эм өгч байж элэг бөөрний нь бэртлийг эмчилсэн байна. Харин хамар хоншоорыг нь АНУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон тул амьтан хамгаалагчид Америк явахад шаардлагатай мөнгө цуглуулжээ. Калифорнийн Их сургуулийн дэргэдэх мал эмнэлгийн сургуулийн мэргэжилтнүүд Кабангад хиймэл хамар, хоншоор хийж өгөх болсон байна.
ЁСТОЙ МУНДАГ НОХОЙ ХҮМҮҮС БИД НАРААС ДЭЭР УХААНТАЙ ЮМДАА
Филиппиний Замбоанга хотод эзнийхээ хоёр ачийг ослоос аварсан Кабанг гэдэг ухаант нохой АНУ-ын мал эмнэлгийн нэгэн клиникт мэс засал хийлгэхээр ниссэн байна. Өчигдөр түүнийг нисэх буудлаас үдэхээр олон хүн машинтайгаа ирсэн нь бүхэл бүтэн цуваа болжээ. 2011 оны арванхоёрдугаар сард Замбоанг хотноо гурван настай Принсес Диансинг, 11 настай Дину Бунгал хоёр тоглож байхад булангийн цаанаас мотоциклтой хүн маш хурдтай гарч ирсэн байна. Харин Кабанг нохой мотоциклийг зогсоохоор урдуур нь дайрчээ. Үүнийг харсан хүн “хэн нэгэн нь мотоциклын доогуур нохойг шидчих шиг л болсон. Хэн ингэснийг нь хараагүй” гэснийг орон нутгийн сонинд бичсэн байна. Охид ердөө л энд тэндээ жаахан шалбарсныг эс тооцвол эв эрүүл гарч, харин Кабанг хамаргүй болж, бас хоншоорынх нь дээд хэсэг бяцарчээ. Филиппиний эмч нар дөрвөн хөлт баатрыг аврах гэж өнгөрсөн 10 сарын турш элдэв эм өгч байж элэг бөөрний нь бэртлийг эмчилсэн байна. Харин хамар хоншоорыг нь АНУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон тул амьтан хамгаалагчид Америк явахад шаардлагатай мөнгө цуглуулжээ. Калифорнийн Их сургуулийн дэргэдэх мал эмнэлгийн сургуулийн мэргэжилтнүүд Кабангад хиймэл хамар, хоншоор хийж өгөх болсон байна. Ц.Хас
0 Сэтгэгдэл
2012.10.15
























