“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тунисын хүүхдийн сэтгүүл “Молотовын коктейль” бэлтгэх заавар хэвлэжээ
Тунисын хүүхдийн “Солонго” сэтгүүлд “Молотовын коктейль” гэдэг шатаагч шингэн бүхий шил бэлтгэх заавар гаргасныг эсэргүүцэн Эмэгтэйчүүд, гэр бүлийн яам шүүхэд хандсан байна. Хүүхдүүд ийм аюултай зүйл хийж бусдын төдийгүй өөрийнхөө амь нас эрүүл мэндэд хөнөөл учруулж магадгүй, тэгээд ч алан хядах, террорист ажиллагаанд ашиглахыг үгүйсгэхгүй гэж тус яам үзжээ.
“Молотовын коктель” гэдэг шатаагч шингэн бүхий шил нь дэлхий даяар алан хядах, эсэргүүцлийн жагсаалын үеэр ашигладаг хамгийн түгээмэл хэрэгсэл. Сэтгүүл ийм зүйл хийх аргыг “Мэдлэгийн булан” хэсэгтээ нийтэлсэн байна.
“Молотовын коктейль” гэдэг бол лонхонд бензин, спирт, тос зэрэг шатаагч шингэн хийж бэлтгэдэг, 1939-40 онд Зөвлөлт-Финийн дайны үед хэрэглэж байсан нэг төрлийн зэвсэг. Оросуудын хэрэглэдэг байсан шатаагч энэ зүйлд финляндчууд ийм нэр өгсөн юм байна.
Сэтгүүл энэ бүхнийг нарийвчлан бичээд “асаагаад эсрэг тал руугаа шидэхэд галдан шатаана” гээд зургийг нь тавьжээ.
Сүүлийн үест Тунист эмх замбараагүй байдал үргэлжилж хамгийн сүүлд АНУ-ын “Гэм зэмгүй мусульманчууд” киног эсэргүүцсэн олон нийтийн жагсаал Америкийн дипломат төлөөлөгчийн газрын дэргэд болж байсан юм.
Тунисын хүүхдийн “Солонго” сэтгүүлд “Молотовын коктейль” гэдэг шатаагч шингэн бүхий шил бэлтгэх заавар гаргасныг эсэргүүцэн Эмэгтэйчүүд, гэр бүлийн яам шүүхэд хандсан байна. Хүүхдүүд ийм аюултай зүйл хийж бусдын төдийгүй өөрийнхөө амь нас эрүүл мэндэд хөнөөл учруулж магадгүй, тэгээд ч алан хядах, террорист ажиллагаанд ашиглахыг үгүйсгэхгүй гэж тус яам үзжээ. “Молотовын коктель” гэдэг шатаагч шингэн бүхий шил нь дэлхий даяар алан хядах, эсэргүүцлийн жагсаалын үеэр ашигладаг хамгийн түгээмэл хэрэгсэл. Сэтгүүл ийм зүйл хийх аргыг “Мэдлэгийн булан” хэсэгтээ нийтэлсэн байна.
“Молотовын коктейль” гэдэг бол лонхонд бензин, спирт, тос зэрэг шатаагч шингэн хийж бэлтгэдэг, 1939-40 онд Зөвлөлт-Финийн дайны үед хэрэглэж байсан нэг төрлийн зэвсэг. Оросуудын хэрэглэдэг байсан шатаагч энэ зүйлд финляндчууд ийм нэр өгсөн юм байна.
Сэтгүүл энэ бүхнийг нарийвчлан бичээд “асаагаад эсрэг тал руугаа шидэхэд галдан шатаана” гээд зургийг нь тавьжээ.
Сүүлийн үест Тунист эмх замбараагүй байдал үргэлжилж хамгийн сүүлд АНУ-ын “Гэм зэмгүй мусульманчууд” киног эсэргүүцсэн олон нийтийн жагсаал Америкийн дипломат төлөөлөгчийн газрын дэргэд болж байсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























