“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Манай пуужин АНУ хүрнэ гэж Умард Солонгос анхаарууллаа
Умард Солонгосын цэргийнхэн өөрсдийн пуужингаа Америк тивд хүрч чадна гэж анхаарууллаа. Энэ талаар БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгч өнөөдөр мэдээлснийг Солонгосын мэдээллийн агентлаг дамжуулсан байна.
Нэрээ хэлэхийг хүсээгүй умардын түшмэлийн хэлснээр бол умардынхан цөмийн цэнэгтэй ямар ч пуужингийн цохилтод хариу өгч чадна гэнэ. Үүнээс гадна Япон болон Гуамын арлуудад цохилт өгч чадах юм байна.
Өнөөдөр Умард Солонгосын зэвсэглэлд өмнө байсан “Родон-2”, “Тепходон-2”, “Мусудан” пуужингийн үндсэн дээр зохион бүтээсэн Р-11 пуужин байгаа юм. Гэхдээ Өмнөд Солонгосын Дипломатын академийн профессор Юн Дук Мин “Умардынхан тийм ч хурдан тив алгасах пуужинтай болчихгүй ээ. Ийм пуужин бүтээсэн тухай ямар ч нотолгоо байхгүй” гэж мэдэгдсэн байна. Тэрээр БНАСАУ-ын мэдээллийн агентлагийн энэ мэдээ нь цэргийнхнийхээ сэтгэл санааг дээшлүүлэх гэсэн нэг арга гэжээ.
Умард Солонгосын цэргийнхэн өөрсдийн пуужингаа Америк тивд хүрч чадна гэж анхаарууллаа. Энэ талаар БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгч өнөөдөр мэдээлснийг Солонгосын мэдээллийн агентлаг дамжуулсан байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй умардын түшмэлийн хэлснээр бол умардынхан цөмийн цэнэгтэй ямар ч пуужингийн цохилтод хариу өгч чадна гэнэ. Үүнээс гадна Япон болон Гуамын арлуудад цохилт өгч чадах юм байна.
Өнөөдөр Умард Солонгосын зэвсэглэлд өмнө байсан “Родон-2”, “Тепходон-2”, “Мусудан” пуужингийн үндсэн дээр зохион бүтээсэн Р-11 пуужин байгаа юм. Гэхдээ Өмнөд Солонгосын Дипломатын академийн профессор Юн Дук Мин “Умардынхан тийм ч хурдан тив алгасах пуужинтай болчихгүй ээ. Ийм пуужин бүтээсэн тухай ямар ч нотолгоо байхгүй” гэж мэдэгдсэн байна. Тэрээр БНАСАУ-ын мэдээллийн агентлагийн энэ мэдээ нь цэргийнхнийхээ сэтгэл санааг дээшлүүлэх гэсэн нэг арга гэжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























