“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Иванишвили Гүржийн Ерөнхийлөгчид дэвших магадлалтай хүнийг нэрлэлээ
Гүржийн парламентын сонгуульд ялаад байгаа “Гүржийн мөрөөдөл” эвслийн тэргүүн Бидзин Иванишвили ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвших хүн нь Вахтанг Хмаладзе байж болно гэсэн байна. “Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ярихад эрт байна, гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болох юм бол би Вахтанг Хмаладзег дэвшүүлэх байна” гэж Иванишвили хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Гэхдээ тэр бас энэ санаа нь өөрчлөгдөхийг үгүйсгэсэнгүй.
Тэрээр шинэ байгуулах Засгийн газрынхаа бүрэлдэхүүний хүмүүсийг нэрлээд аравдугаар сарын 20-21-нд парламентын анхдугаар хуралдаанаар батлуулна гэсэн байна. Тэр хүртэл одоогийн Засгийн газар ялсан сөрөг хүчний хяналт дор үйл ажиллагаагаа явуулах юм. Даваа гарагаас бүх яаманд сөрөг хүчний ажлын хэсэг очиж ажиллаж эхэлжээ. Гүржид болсон парламентын сонгуулиар сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвсэл 150 суудлаас 83 мандат авсан бол Ерөнхийлөгч Саакашвилийн тэргүүлдэг хуучин эрх баригч нам 67 суудал аваад байгаа юм.

Ц.Хас
0 Сэтгэгдэл