“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Европын орнуудыг аврах 500 тэрбум еврогийн зээлийн сан байгуулжээ
Евро бүсийн хэмжээнд хямралд орсон улс орон, банкуудыг аврах байнгын сан бий болжээ. Люксембургт болсон Евро бүсийн Сангийн сайд нарын хурлаас ийм шийдвэр гаргасан байна. Европын тогтвортой байдлын механизм хэмээх нэртэй энэ сангийн зээлийн хүчин чадал 2014 он гэхэд 500 тэрбум евро хүрэх аж. Энэхүү сангийн санхүү мөнгийг бүрдүүлэх томоохон үүргийг Герман өөртөө хүлээн авч, дээрх мөнгөний 27 хувийг бүрдүүлэхээр болжээ. Евро бүсийн чинээлэг орнууд зээлийн санд хандивлах мөнгөө энэ долоо хоногоос оруулж эхлэх ёстой гэнэ.
Тус санг Люксембургийн Ерөнхий сайд, Евробүлгийн одоогийн дарга Жан Клод Жанкер удирдахаар томилогджээ.
Сангийн сайд нарын хуралд ирсэн албаныхан хэлэхдээ Европын өрийн хямрал хэмээх энэ хүнд асуудалтай хэрхэн тэмцэх, юу хийхээ мэдэхгүй байсан хоёр жил хагасын өмнөх үеэ бодвол өнөөдөр хямралын эсрэг сан байгуулаад, тэмцэх арга хэрэгслээ олчихоод байгаа нь дэвшил хэмээн мэдэгдэж байна.
Энэхүү байнгын санг байгуулахаас өмнө түр байгуулаад байсан EFSF хэмээх одоо үйл ажиллагаа явуулж байгаа сан нь Грек, Ирланд, Португали зэрэг хямралд нэрвэгдээд байгаа Европын орнуудад 190 тэрбум еврогийн зээл олгоод байгаа. Үүн дээр нэмээд хагас их наяд буюу 500 тэрбум еврогийн санг байгуулж байгаа ч энэ бүхэн евро бүийг аврахад хангалтгүй гэж зарим шүүмжлэгчид хэлж байна. 500 тэрбум евро бол Итали, Испани гэсэн хоёр том орныг гурван жил авч явах хэмжээний л мөнгө гэж тэд хэлж байгаа юм.
Евро бүсийн хэмжээнд хямралд орсон улс орон, банкуудыг аврах байнгын сан бий болжээ. Люксембургт болсон Евро бүсийн Сангийн сайд нарын хурлаас ийм шийдвэр гаргасан байна. Европын тогтвортой байдлын механизм хэмээх нэртэй энэ сангийн зээлийн хүчин чадал 2014 он гэхэд 500 тэрбум евро хүрэх аж. Энэхүү сангийн санхүү мөнгийг бүрдүүлэх томоохон үүргийг Герман өөртөө хүлээн авч, дээрх мөнгөний 27 хувийг бүрдүүлэхээр болжээ. Евро бүсийн чинээлэг орнууд зээлийн санд хандивлах мөнгөө энэ долоо хоногоос оруулж эхлэх ёстой гэнэ. Тус санг Люксембургийн Ерөнхий сайд, Евробүлгийн одоогийн дарга Жан Клод Жанкер удирдахаар томилогджээ.
Сангийн сайд нарын хуралд ирсэн албаныхан хэлэхдээ Европын өрийн хямрал хэмээх энэ хүнд асуудалтай хэрхэн тэмцэх, юу хийхээ мэдэхгүй байсан хоёр жил хагасын өмнөх үеэ бодвол өнөөдөр хямралын эсрэг сан байгуулаад, тэмцэх арга хэрэгслээ олчихоод байгаа нь дэвшил хэмээн мэдэгдэж байна.
Энэхүү байнгын санг байгуулахаас өмнө түр байгуулаад байсан EFSF хэмээх одоо үйл ажиллагаа явуулж байгаа сан нь Грек, Ирланд, Португали зэрэг хямралд нэрвэгдээд байгаа Европын орнуудад 190 тэрбум еврогийн зээл олгоод байгаа. Үүн дээр нэмээд хагас их наяд буюу 500 тэрбум еврогийн санг байгуулж байгаа ч энэ бүхэн евро бүийг аврахад хангалтгүй гэж зарим шүүмжлэгчид хэлж байна. 500 тэрбум евро бол Итали, Испани гэсэн хоёр том орныг гурван жил авч явах хэмжээний л мөнгө гэж тэд хэлж байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























