“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Египтийн хувьсгалчдад өршөөл үзүүлэн, суллана
Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси өнгөрсөн жилийн хувьсгалд оролцон баривчлагдсан бүх босогчдод өршөөл үзүүлэн, суллаж буйгаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч энэ тухайгаа “Facebook” хуудсаараа эхэлж мэдэгдсэн бөгөөд хувьсгалчдад өршөөл үзүүлж буй нь хувьсгалын үйл хэргийг дэмжинэ хэмээн амласандаа хүрч буй хэрэг бололтой.
Өнгөрсөн онд Ойрхи дорнод даяар өрнөсөн хувьсгалт хөдөлгөөн Египетийг ч хамарч, тус улсын ард иргэд 30 гаруй жил төр барьсан Ерөнхийлөгч Хосни Мубаракийг авч хаясан билээ. Хувьсгалчид бүтэн 18 хоногийн турш ширүүн тэмцэл хийсний эцэст Хосни Мубаракийг унагаж, өдгөө тэрээр бүх насаараа хорих ялтай шоронд хоригдож буй билээ. Уг тэмцэл хөдөлгөөний үеэр буюу 2011 оны нэгдүгээр сарын 25-наас энэ оны зургадугаар сарын эцэс хүртэл баривчлагдсан хэдэн мянган хүнийг өршөөлд хамруулан суллах юм байна.
Хоригдлуудад өршөөл үзүүлсэн М.Мурси бол өнгөрсөн зургадугаар сард болсон Египетийн анхны ардчилсан сонгуулиар гарч ирсэн Ерөнхийлөгч юм.
Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси өнгөрсөн жилийн хувьсгалд оролцон баривчлагдсан бүх босогчдод өршөөл үзүүлэн, суллаж буйгаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч энэ тухайгаа “Facebook” хуудсаараа эхэлж мэдэгдсэн бөгөөд хувьсгалчдад өршөөл үзүүлж буй нь хувьсгалын үйл хэргийг дэмжинэ хэмээн амласандаа хүрч буй хэрэг бололтой. Өнгөрсөн онд Ойрхи дорнод даяар өрнөсөн хувьсгалт хөдөлгөөн Египетийг ч хамарч, тус улсын ард иргэд 30 гаруй жил төр барьсан Ерөнхийлөгч Хосни Мубаракийг авч хаясан билээ. Хувьсгалчид бүтэн 18 хоногийн турш ширүүн тэмцэл хийсний эцэст Хосни Мубаракийг унагаж, өдгөө тэрээр бүх насаараа хорих ялтай шоронд хоригдож буй билээ. Уг тэмцэл хөдөлгөөний үеэр буюу 2011 оны нэгдүгээр сарын 25-наас энэ оны зургадугаар сарын эцэс хүртэл баривчлагдсан хэдэн мянган хүнийг өршөөлд хамруулан суллах юм байна.
Хоригдлуудад өршөөл үзүүлсэн М.Мурси бол өнгөрсөн зургадугаар сард болсон Египетийн анхны ардчилсан сонгуулиар гарч ирсэн Ерөнхийлөгч юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























