Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
НЗДТГ-ын дарга П.Хадбаатар АНУ-ын Потомакийн их сургуулийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

НЗДТГ болон АНУ-ын Потомакийн их сургууль хооронд 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Уг хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар АНУ-ын Потомакийн их сургуулийн ерөнхийлөгч Андреа Кемп-Кертис болон холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Энэ үеэр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар Потомакийн их сургуулийн төлөөлөгч нарт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдыг хоёр ээлжээр АНУ-д хүлээн авч, мэдлэг, чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулсанд талархахын зэрэгцээ 3 дугаар ээлжийн албан хаагчид АНУ-ыг зорих бэлтгэлийг хангаж буйг онцоллоо.Цаашид НЗДТГ-аас Потомакийн их сургуультай төрийн албан хаагчдыг хэлний бэлтгэлд хамруулах, магистр, докторт суралцуулах, сургуулийн болон бусад тэтгэлэгт хамруулах тухай хэлэлцлээ. Төрийн албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлснээр Улаанбаатар хотын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйг мөн уулзалтын үеэр дурдсан юм.

Потомакийн их сургуулийн сургалтын үндсэн чиглэл нь менежмент, мэдээллийн технологи, бизнесийн шинжлэх ухааны салбар бөгөөд эдгээр чиглэлээр хамтран ажиллах боломж болон Улаанбаатар хотыг иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилтын хүрээнд хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай өрнүүллээ.Өнгөрсөн онд АНУ-ын Потомакийн их сургуулийн төлөөлөгч нар Улаанбаатар хотод айлчлах үеэр нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагч нарт “Ухаалаг хот ба орон зайн мэдээллийн технологи” сэдэвт семинарыг зохион байгуулж, дэлхийн хотуудад тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдсэн сайн туршлагаас хуваалцсан талаар Потомакийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн декан, Бизнесийн ухааны доктор Сергей Андроников уулзалтын үеэр хэлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан