Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлье

Хавар, намрын улиралд иргэд угаартах эрсдэл нь өндөр байдаг байна.Учир нь гадна болон дотоод орчны температурын зөрүү багасах тусам зуух, пийшингийн таталт муу байдгаас үүдэн зуухан дахь шаталт дутуу явагддаг аж.Иймд иргэд намрын улиралд галлагаа эхлэхээс өмнө ханан пийшингийн татах сувгийг сайтар цэвэрлэх, зуухны битүүмжлэлийг сайжруулах, үнсний шүүр, зуухны хүхээ зэргийг засаж янзлах шаардлагатай.Яндангийн хаалт сойлтыг хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.Тэрчлэн монгол гэртэй айл өрхүүд цас, бороо орох үед, гэрийн дулаанаа алдагдуулахгүй байх гэж яндангаа сугалж өрхөө бүтээх нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.Ийм айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг шалгаж, зөв байрлуулахыг анхаарууллаа.Нийслэлийн гэр хорооллын 220 гаруй мянган айл өрхийн 63.000 айл нь дамжуулагчтай буюу цахилгаанд залгадаг угаар мэдрэгч суурилуулсан байдаг бол үлдсэн айл өрхүүд тэжээлийн зайгаар ажилладаг угаар мэдрэгч ашигладаг байна гэж “Тавантолгой түлш” ХХК-иас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан