“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Япон машины борлуулалт буурчээ
Японы машин үйлдвэрлэгчид Хятад дахь салбар үйлдвэрийнхээ үйл ажиллагааг 50 хувиар бууруулахаар болжээ. Азийн хоёр том гүрэн газар нутгийн маргаанаас үүдэн харилцаа нь хүйтэрч байгаагаа үүгээр дахин харуулж байна. Хоёр улсын газар нутгийн маргаанаас үүдэн “Тоёота Мотор”, “Ниссан Мотор”, “Хонда Мотор” зэрэг томоохон компани Хятад дахь салбаруудынхаа үйлдвэрлэлийг үлэмж хэмжээгээр бууруулахад хүрчээ. Хятадад Японы бизнес эрхлэгчдийг хавчин гадуурхах, тус улсын бараа бүтээгдэхүүнд бойкот тогтоох гэх мэтчилэн олон нийтийн эсэргүүцэл их гарч байгаа нь ч үүнд нөлөөлжээ. Өнгөрсөн сараас хойш гэхэд Тоёотагийн Хятад дахь машины борлуулалт 40 хувиар унаад байгаа юм. Ийнхүү Япон машины борлуулалт буурч байгаа нь бусад улсын машин үйлдвэрлэгчдийн хувьд сайхан завшаан болж Өмнөд Солонгосын Hyundai Motor компанийн машины борлуулалт Хятадад 15 хувиар өссөн бол Audi 20 хувь, BMW 55 хувь, Mercedes Benz 10 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Тоёота, Хонда компаниуд үйлдвэрлэлийнхээ хэмжээг багасгахын тулд ажлын цагийг богиносгож, ажлын эрчмээ сулруулж байгаа бол Ниссан компанийн үйдвэрүүд шөнийн ээлжинд ажиллахаа зогсоожээ.
Японы машин үйлдвэрлэгчид Хятад дахь салбар үйлдвэрийнхээ үйл ажиллагааг 50 хувиар бууруулахаар болжээ. Азийн хоёр том гүрэн газар нутгийн маргаанаас үүдэн харилцаа нь хүйтэрч байгаагаа үүгээр дахин харуулж байна. Хоёр улсын газар нутгийн маргаанаас үүдэн “Тоёота Мотор”, “Ниссан Мотор”, “Хонда Мотор” зэрэг томоохон компани Хятад дахь салбаруудынхаа үйлдвэрлэлийг үлэмж хэмжээгээр бууруулахад хүрчээ. Хятадад Японы бизнес эрхлэгчдийг хавчин гадуурхах, тус улсын бараа бүтээгдэхүүнд бойкот тогтоох гэх мэтчилэн олон нийтийн эсэргүүцэл их гарч байгаа нь ч үүнд нөлөөлжээ. Өнгөрсөн сараас хойш гэхэд Тоёотагийн Хятад дахь машины борлуулалт 40 хувиар унаад байгаа юм. Ийнхүү Япон машины борлуулалт буурч байгаа нь бусад улсын машин үйлдвэрлэгчдийн хувьд сайхан завшаан болж Өмнөд Солонгосын Hyundai Motor компанийн машины борлуулалт Хятадад 15 хувиар өссөн бол Audi 20 хувь, BMW 55 хувь, Mercedes Benz 10 хувиар тус тус нэмэгдсэн байна. Тоёота, Хонда компаниуд үйлдвэрлэлийнхээ хэмжээг багасгахын тулд ажлын цагийг богиносгож, ажлын эрчмээ сулруулж байгаа бол Ниссан компанийн үйдвэрүүд шөнийн ээлжинд ажиллахаа зогсоожээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























